Судалгааны эмхэтгэл-боть 37

181 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 181 ёстой бөгөөд зарим нь сургуулийн хүчирхийлэл, дээрэлхэлтийн талаар мэдээлэхэд тулгарч болох саад бэрхшээлийг харгалзан үзэх ёстой. Зарим сайн туршлагаас дурдвал, Канадын Онтарио мужид сургууль бүр аюулгүй, хүлээн зөвшөөрөгдсөн сургуулийн багтай байх, дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, хөндлөнгөөс оролцох талаарх үйл ажиллагааны иж бүрэн төлөвлөгөөтэй байхыг шаарддаг. Нидерландад 18-аас доош насны хүүхдүүдэд зориулсан нэрээ нууцалсан тусламжийн утас байдаг. Мөн вэбсайтаар дамжуулан бэлтгэгдсэн сайн дурын ажилтантай 30 минут хүртэл хугацаанд харилцан чатлах боломжтой байдаг. Малавид “Айдасгүйгээр суралц” төслийн хүрээнд хүүхэд, өсвөр үеийнхний сургуулийн орчин дахь хүчирхийлэл, хүчирхийллийн талаар мэдээлэхийг сайжруулах зорилгоор “аз жаргал, уйтгар гуниг” хайрцгийг нэвтрүүлсэн бөгөөд хайрцгийг нэвтрүүлсний дараа хайрцагт дээрэлхэлт, бие махбодын шийтгэл, хоол унд өгөхгүй байх, багш нарын гэрт ажиллах зэрэг асуудлыг онцолсон байжээ. Хайрцгийн талаар оролцогчид өндөр үнэлгээ өгсөн бөгөөд багш, сурагчид хайрцгийг хүүхэд хамгаалал, тайлангах үр дүнтэй арга хэмжээ гэж үзсэн байна. ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН БАРИМТ БИЧИГ Сургуулийн хүчирхийлэл, дээрэлхэлтийг арилгах арга хэмжээ нь бусад олон улсын конвенц, амлалтын чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд олон улсын гэрээ, конвенцод нийцүүлэн дотоодын хууль тогтоомжоор зохицуулж байна. ХҮНИЙ ЭРХИЙН ТҮГЭЭМЭЛ ТУНХАГЛАЛ НҮБ-ын Эдийн засаг, Нийгмийн Зөвлөл 1946 оны анхдугаар хурлаараа НҮБ-ын Хүний эрхийн Комиссыг байгуулж Комиссын анх удаа Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын төслийг боловсруулсан бөгөөд тунхаглалыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 1948 оны 12 дугаар сарын 10-нд Франц Улсын нийслэл Парис хотноо батлан гаргажээ. Хүний эрхийн түгээмэл тунхаглал нийт 30 зүйлээс бүрдэх бөгөөд Тунхаглал нь хэдийгээр заавал биелүүлэгдэх шинжгүй, санал зөвлөмжийн шинжтэй ч хүний эрхийг хамгаалах механизмын үүсэл хөгжилд гол үүрэг гүйцэтгэж, хүний эрхийг хамгаалах тогтолцоо бүрэлдэх үндэс суурийг тавьсан байна. Энэхүү Хүний эрхийн түгээмэл тунхаглалд Хүн бүр арьсны өнгө, үндэс, хүйс, хэл, шашин шүтлэг, нийгмийн гарал, эд хөрөнгө, язгуур угсаа болон бусад байдлыг үл харгалзан адил тэгш эрхтэй байхыг тунхаглан баталгаажуулж хүн төрөлхтөн нийтээрээ хүлээн зөвшөөрсөн хүний эрхийн тухай анхны баримт бичиг юм. Өнөөдөр хүний эрхийн түгээмэл тунхаглалыг дэлхийн 375 хэлээр орчуулж, Хүний эрхийн түгээмэл тунхаглалд үндэслэн, түүнээс салбарласан хүний эрхтэй холбоотой гэрээ, конвенц, хууль, эрх зүйн баримт бичгүүд гарсаар байна. Энэхүү тунхаглалд хүүхэд онцгой халамж, туслалцаа авах эрхтэй, Хүн бүр сурч боловсрох эрхтэй. Анхан шатны болон ерөнхий боловсролыг үнэ төлбөргүйгээр заавал эзэмшүүлэх ёстой, Боловсрол нь бие хүнийг өв тэгш хөгжүүлэх, хүний эрх, үндсэн эрх чөлөөг улам бүр хүндэтгэдэг болоход чиглэх ёстой. Боловсрол нь аливаа улс түмэн, янз бүрийн арьстан хийгээд шашны бүлгүүд бие биеэ харилцан ойлгох, хүлцэн тэвчих, эвсэн найрамдах, мөн түүнчлэн НҮБ-аас энх тайвныг сахиулах талаар явуулж буй үйл ажиллагаанд дөхөм үзүүлэх ёстой гэж тунхагласан байдаг. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын хэрэгжилтийг хангахад улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар 4 жил тутам хүний эрхийн төлөв байдлын тайланг НҮБ хүлээн авч хэлэлцдэг.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw