Судалгааны эмхэтгэл-боть 37

71 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 71 юм. Төсвийн хязгаарлагдмал байдлаас үүдэн засгийн газрууд эмнэлгийн бус ажилтнуудын цалинг нэмэхгүй үлдээх тохиолдол ажиглагддаг. Ийм нөхцөл байдал байгууллага доторх дургүйцэл, эвгүй байдлыг бий болгож болзошгүй юм. 2) Онцгой байдлын үеийн түр нэмэгдэл Онцгой байдлын үеийн нэмэлт цалин нь Засгийн газрын тогтоолоор баталсан түр хугацааны “тусгай тэтгэмж” хэлбэртэй байх ёстой бөгөөд хямрал дуусахад цуцлагдана. Энэ төрлийн нэмэгдэл нь цалингийн хувиар бус тогтсон хэмжээгээр олгогдох ёстой бөгөөд ингэснээр хянаж, удирдахад амар болж, нэр заасан эрүүл мэндийн бүх ажилчдыг хамруулах боломжтой болно. Засгийн газрууд төрийн албан хаагчдын цалингийн тухай хууль тогтоомжид өөрчлөлт оруулахаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Онцгой байдлын үеийн нэмэлт цалин хөлсийг сар бүр эсвэл улирал тутамд нөхцөл байдалтай уялдуулан олгож шинэчлэн, уян хатан байдлыг хангах ёстой. 3) Шалгахад хялбар байх Цар тахал гэх мэт Засгийн газрын чадавх хязгаарлагдмал байдалд орсон үед өндөр өртөгтэй хяналт, шалгалт шаардах цалингийн нэмэгдлээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Үүнд гүйцэтгэлд суурилсан урамшуулал орох ба учир нь гүйцэтгэлийн орц, гарц, үр дүнг хянаж шалгах нүсэр ажиллагаа шаардлагатай болдог. 4) Тэгш хандах Дэлхийн банкны гишүүн орнуудад цалин хөлсний бүтэц тэгш бус байдгаас гадна олон оронд энэ нь ил тод бус байна. Ихэнх тохиолдолд ижил ур чадвар, туршлагатай эмнэлгийн ажилтнуудыг субъектив шалгуураар үндэслэн өөр өөрөөр цалинжуулдаг. Хямралын үед энэ ялгааг аль болох багасгахад анхаарах хэрэгтэй бөгөөд эрүүл мэндийн ажилчдад цалингийн хувиар бус нэг удаагийн тэтгэмж хэлбэрээр олговол удирдахад хялбар болдог. Цалингийн нэмэлт хэмжээг тогтоохдоо тооцоо судалгаанд суурилан тогтоох шаардлагатай боловч ихэвчлэн үндсэн цалингийн 20-иос доошгүй хувиар тогтооход тохиромжтой байдаг. Гэсэн хэдий ч ийм нэмэгдлийн хэмжээ хязгаарыг тухайн улс орон төсвийн нөөц бололцоондоо тулгуурлан тодорхойлох ёстой. БҮЛЭГ IV. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЦАЛИН ХӨЛСНИЙ СИСТЕМ: БУСАД ОРНУУДЫН ТУРШЛАГА, ЭРХ ЗҮЙН ОРЧИН 4.1. АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛС Цалингийн тогтолцооны эрх зүйн зохицуулалт Эрүүл мэндийн ажилтнуудын цалин хөлс, түүнтэй холбогдон гарах харилцааг “Шударга хөдөлмөрийн стандартын тухай” (Fair Labor Standards Act), “Тэгш цалингийн тухай” (Equal pay Act) болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулж байна. 2019 оны байдлаар АНУ-ын эрүүл мэндийн салбарт 22 сая эмч, ажилтнууд ажилласан байна. Эдгээрээс 9.8 сая нь эмч, хагалгааны эмч болон сувилагчид байна. Эмч нарын цалин хөлсийг хувийн даатгал, улсын даатгал, хувь хүнээс шууд гарах зардлаас санхүүжүүлж байна. Дундаж цалин, шатлал Хувийн эмнэлэгт ажиллаж буй эмч нарын дундаж цалин жилд 209.000 ам доллар байна. Энэ нь өмнөх жилтэй харьцуулахад 4.6%-аар нэмэгдсэн дүн юм. Эмчийн цалин байршил болон мэргэшил зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан харилцан адилгүй байх ба хамгийн өндөр цалин жилд 616.000 ам доллар байсан байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw