Судалгааны эмхэтгэл-боть 37

199 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 199  Шинэчлэн боловсруулсан Зан төлөв, иргэний боловсролын хичээлээр сурагчдыг сургуулийн орчинд төдийгүй цахимаар нэг нэгэнтэйгээ эелдэг, бусад хүмүүстэй, эелдэг дөлгөөн харилцах, халамж анхаарал тавьж сурахад анхаарна.  Сургуулийн сурагчдад үе тэнгийнхнээ дэмжих соёлыг бий болгоно. Ингэснээр дээрэлхэлт нь буруу зүйл болохыг ойлгуулж, дээрэлхүүлж хохирсон хүүхдүүдэд хэрхэн тусалж дэмжих талаар энэ хүрээнд зааж сургана.  Боловсролын яамнаас сургуулийн анги танхимд эерэг хандлагыг төлөвшүүлэх, дээрэлхэх зөрчлийг судлах, шийдвэрлэх, эцэг эх, олон нийттэй хамтран өсвөр насныхныг сурган хүмүүжүүлэхэд сургууль, боловсролын байгууллагын чадавхыг нэмэгдүүлнэ. Сургуулийн удирдлага, багш сурган хүмүүжүүлэгчид, ажилтнууд бүгд сургуулийн орчинд сахилга бат сахиулах үйл ажилагаанд хяналт тавьж ажиллах бөгөөд хичээл сургалтаар дамжуулан дээрэлхэлтийн талаар мэдлэг, мэдээлэл олгох, урьдчилан сэргийлэх, дээрэлхэх, хүчирхийлэх аливаа хэргийг олж илрүүлэх, таслан зогсоох олон төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг байна. Зан төлөв, иргэний боловсрол (Character and Citizenship Education) хичээлээр сурагчид нэг нэгнээ хүндлэх, өрөвдөх хайрлахын ач холбогдлыг заалгадаг. Аюулгүй цахим орчин (Cyber Wellness) хичээлээр цахим орчинд өөрийгөө хэрхэн хамгаалах арга хэрэгслүүд болон цахим дээрэлхэлт, цахим хүчирхийллийн талаар интернет үйлчилгээ үзүүлэгчид мэдээлэх нь зүйтэй зэрэг дээрэлхэлтийн эсрэг хариу арга хэмжээнд суралцдаг байна. Түүнчлэн хүүхдүүдийг дээрэлхэлт, хүчирхийллийн хажуугаар дуугай өнгөрөхгүй, нэг нэгэндээ анхаарал хандуулах, аливаа зөрчлийг эсэргүүцэх, зөрчлийн талаар мэдээлж байхыг сургадаг ажээ. Сурагчдад сургуулийн дүрэм, сахилга батын талаар тогтмол, тодорхой танилцуулга хийгддэг байна. Багш, сурган хүмүүжүүлэгч нь хүүхэдтэй өдөр бүр харилцаж, ажилладагийн хувьд тухайн сурагчид дээрэлхэлтээс үүдэн гарч буй өөрчлөлтийг анзаарч илрүүлэх нь зүйтэй байна. Ингэхийн тулд Үндэсний Боловсролын Хүрээлэн (National Institute of Education)-ээс бэлтгэгдэн гарч буй багш нарын нэн тэргүүнд эзэмшсэн байх шаардлагатай ур чадварт анги танхимд эерэг нааштай зан төлвийг төлөвшүүлэх, ангийн сурагчдыг зөв зүйтэй зохион байгуулах ордог байна. Боловсролын яамнаас болон сургуулиас, Сингапурын Хүүхдийн Нийгэмлэгээс зохион байгуулдаг энэ төрлийн сургалтуудад багш нарыг давтан хамруулдаг байна. Хүүхдүүд нэгнийгээ дээрэлхсэн талаар мэдээлсэн тохиолдолд тухайн асуудлаар бэлтгэгдсэн сургуулийн ажилтан нь дээрэлхүүлсэн сурагчид зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэхийн сацуу дээрэлхсэн сурагчид тохирох сахилгын шийтгэлийн талаар сургуулийн удирдлагуудтай хэлэлцэж, шийдвэрлэдэг. Сурагчид болсон явдлаас сургамж авч, дээрэлхсэн болон дээрэлхүүлсэн сурагчдыг эвлэрүүлэх, зөрчил гаргагч этгээдийг хүмүүжүүлэх, хохирсон хүүхэдтэй харилцах харилцааг хэвийн болгох сургалт, хүмүүжлийн тохирсон үйл ажиллагааг хэрэгжүүлдэг байна. Хохирогч хүүхдүүдэд зөвлөгөө өгөх, халамж дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг мөн хэрэгжүүлдэг ажээ. Сургуулийн орчинд дээрэлхэх зөрчлийг арилгахад гэр бүлүүдийн тусламж дэмжлэг, хамтын ажиллагаа нэн чухал байна. Эцэг эхчүүдэд мөн адил зан төлвийн зөв зүйтэй хандлага суулгахыг зорьж, хүүхэдтэйгээ ижил үнэт зүйлээ тодорхойлоход нь дэмжлэг үзүүлдэг. Ингэснээр дээрэлхэлт, хүчирхийллийн хор хохирлыг бага дээр нь арилгах, эцэг эх, сургуулийн удирдлага, холбогдох бусад хүмүүстэй хамтран хохирогч хүүхэд болон зөрчил гаргаж буй хүүхдийг аль алиныг нь аврах боломжтой байна. Хүүхэд болон иргэд, олон нийт гомдол гаргах, тодорхой асуудал шийдүүлэх шаардлагатай тохиолдолд төрийн байгууллага болгоны утсыг мэдэж байх шаардлагагүй бөгөөд засгийн газрын бүх агентлагууд нэгдсэн системд холбогдсон байдаг тул хүүхэд төрийн ямар ч байгууллагад ямар ч асуудлаар гомдол мэдүүлсэн тохиолдолд тухайн асуудлыг хариуцсан байгууллага, холбогдох ажилтанд уламжлан, асуудлыг шийдвэрлэдэг ажээ. Мөн хүүхдийн эрхийг хамгаалах төрийн бус, олон нийтийн, сайн дурын байгууллагууд хүүхдийн гомдлыг хүлээн авах, хүүхдэд тулгарсан аливаа асуудлыг шийдвэрлэх зорилгоор тусламжийн

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw