Судалгааны эмхэтгэл-боть 37

72 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 72 Улсын эмнэлэгт ажиллаж буй эмч нарын цалинг Холбооны засгийн газрын цалингийн сүлжээний Ерөнхий ангилал (General Schedule)-аар цалинжуулах бөгөөд дотроо 15 ангилалтай, ангилал тус бүр 10 шатлалтай байна. Анх ажилд орж буй ажилтан GS-11 ангиллын эхний шатлалаар цалинжих ба 55756 ам долларын үндсэн цалин авч байна. Улсын эмнэлэгт ажиллаж буй эмчийн хамгийн дээд шатлалын үндсэн цалин 143598 ам доллар байна. Тухайн ажилтныг тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд тодорхой хугацаагаар ажиллуулах гэрээ байгуулах бөгөөд 24 сар хүртэл ажилласан ажилтанд үндсэн цалин дээр нэмэлтээр 14000 ам доллар хүртэлх урамшуулал жилд 1 удаа, 24-өөс дээш сар ажилласан ажилтанд 30000 ам доллар хүртэлх урамшууллыг жилд 1 удаа олгоно.74 Улсын эмнэлэгт ажиллаж буй сувилагчийн жилийн дундаж цалин 78133 ам доллар байна. Энэ нь өмнөх жилтэй харьцуулахад 3.7%-аар өссөн үзүүлэлт юм. Харин асрагч нарын дундаж цалин 36421 ам доллар байна.75 Холбооны засгийн газрын харьяа Хөдөлмөрийн статистикийн товчоо нь тодорхой салбарын улсын болон хувийн хэвшлийн байгууллагад ажиллагсдын цалинг улсын хэмжээнд жил бүр харьцуулан гаргадаг Үндэсний цалин хөлсний судалгаан дээр үндэслэн улсын байгууллагад ажиллаж буй ажилтанд тухайн жилийн цалингийн зөрүүгийн дунджаар үндсэн цалин дээр нэмэгдлийг тооцон олгодог байна.76 Холбооны засгийн газрын цалингийн сүлжээний Ерөнхий ангилал 11-15 (2021 он) Холбооны засгийн газрын цалингийн сүлжээний Ерөнхий ангилал 11-15 дээр орон нутгийн нэмэгдлийг 15.95%-аар нэмж тооцсон дүн (2021 он) 74 https://www.federaljobs.net/salarybase.htm#Physicians_Comparibility_Allowan https://www.law.cornell.edu/uscode/text/5/5948 75 https://www.federaljobs.net/Occupations/gs-0600-nursing-jobs.htm https://www.ziprecruiter.com/Jobs/Federal-Government-Nursing 76 https://federalnewsnetwork.com/all-news/2018/01/better-understand-locality-pay-how-it-works-and-what-itmeans-for-your-salary/

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw