Судалгааны эмхэтгэл-боть 37

87 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 87 олгох зохицуулалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, дагаж мөрдүүлнэ. Онцгой байдлын нэмэгдэл Эрүүл мэндийн тухай хууль 2011.05.05 https://www.legal info.mn/law/detai ls/49 30.1.Олон улсын хөл хориот халдварт өвчний голомтод болон гамшгийн үед дайчилгаагаар ажилласан эрүүл мэндийн ажилтанд тухайн дайчилгааг зохион байгуулсан газар 1 сарын дотор ажилласан хугацааны цалин хөлсийг нь З дахин нэмэгдүүлж олгоно. 30.5.Эрүүл мэндийн ажилтанд хууль тогтоомжид заасны дагуу цалин хөлсний нэмэгдэл, мөнгөн урамшуулал олгох бөгөөд тэдгээрийн төрөл, хэмжээ, олгох журмыг Засгийн газар батална. Онцгой байдлын улмаас амь нас, хөдөлмөр ийн чадвараа алдсаны нэмэгдэл 30.2.Эрүүл мэндийн ажилтан нь олон улсын хөл хориот халдварт өвчний голомтод ажиллаж халдвар авсны улмаас болон ажил үүргээ гүйцэтгэх үедээ амь насаа алдвал ар гэрт нь түүний 5 жилийн үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж олгох бөгөөд ажил үүрэг гүйцэтгэхтэй нь холбогдуулан бие махбодод нь гэмтэл учруулсан буюу эрүүл мэндийг нь бусад хэлбэрээр хохироосноос хөдөлмөрийн чадвараа түр алдсан, тахир дутуу болсон тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж, авч байсан цалингийн зөрүүг хөдөлмөрийн чадвар түр алдсан, тахир дутуугийн тэтгэмж авч байсан нийт хугацаанд олгоно. Хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын Хавсралт 8. Хөгжлийн бэрхшээлтэй хүн, ахмад настанд тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа төрийн үйлчилгээний зарим албан хаагчид хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгох журам https://www.legal info.mn/annex/d etails/11891?law id=13946 3. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа эмч, сувилагч, туслах сувилагч, асрагч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, хэл засалч, сэтгэл засалчид тухайн ажил, албан тушаал эрхлэх хугацаанд нь албан тушаалын сарын үндсэн цалингийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг сар бүр олгоно. 4. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний төрөлжсөн асрамжийн газарт ажиллаж байгаа асрагчид тухайн ажил, албан тушаал эрхлэх хугацаанд нь албан тушаалын сарын үндсэн цалингийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг сар бүр олгоно. 5. Хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдлийг тухайн байгууллага жил бүрийнхээ төсөвт тусгаж олгоно. Хөдөлмөр ийн хүнд нөхцөлийн нэмэгдэл Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоол. Хавсралт 7. Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчид хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгох журам https://www.legal info.mn/annex/d etails/9076?lawi d=13946 2. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-д багтсан эрүүл мэндийн ажилтан, эх барих-эмэгтэйчүүдийн эмч, эх баригч, хүүхэд, нярайн эмч болон сувилагчид тухайн ажил, албан тушаал эрхлэх хугацаанд нь албан тушаалын сарын үндсэн цалингийн 10 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг сар бүр олгоно. 3. Сүрьеэгийн эмнэлэг, тасаг, амбултор, тандалт судалгааны нэгжид ажиллаж байгаа дарга/эрхлэгч, хүний их эмч, шүдний их эмч, эм зүйч, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, сувилагч, лабораторын болон рентген туяаны техникч, ариутгагч, асрагч/үйлчлэгчид албан тушаалын үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг тухайн албан тушаалыг эрхлэх хугацаанд сар бүр олгоно. 4. Хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдлийг тухайн байгууллага жил бүрийнхээ төсөвт тусгаж олгоно. Илүү цагийн нэмэгдэл Засгийн газрын тогтоол 2018 оны 382 дугаар тогтоол. Хавсралт 2. Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид 1.4.1. Нарийн төвөгтэй ажилбар болон анхаарал төвлөрөл шаардах ажил гүйцэтгэдэг эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний зарим албан хаагчийг шөнийн цагаар (орон нутгийн цагаар 22 цагаас 06 цаг хүртэлх хугацаанд) ажиллуулсан тохиолдолд мэргэжлийн алдаа гаргах, үйлчлүүлэгчийн амь нас, эрүүл мэндэд үүсэх эрсдлээс сэргийлж, түүнийг нөхөн амруулна. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд шөнийн цагаар ажилласан төрийн албан хаагчтай зөвшилцсөний үндсэн дээр түүнийг үргэлжлүүлэн ажиллуулж, энэ журмын дагуу нэмэгдэл хөлсийг тодорхойлно. 2.2. Илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан төрийн албан хаагчийг нөхөн амруулаагүй бол илүү цагийн хөлсийг тодорхойлохдоо сарын 2.5. Нэмэгдэл хөлс олгох зохицуулалтыг байгууллагын дотоод журамд тусган зохицуулж болно.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw