Судалгааны эмхэтгэл-боть 37

144 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 144 төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн бүх байгууллага, хувь хүмүүс бүгд оролцох шаардлагатайг онцлон тэмдэглэсэн.150 Энэ хугацаанд НҮБ-аас албан ёсны сургуулийн тогтолцоо, түгээмэл болон насанд хүрэгчдийн боловсролоор дамжуулан хүний эрхийн талаарх мэдээллийг хүн бүрт хүртээмжтэй байлгахыг бүх гишүүн орнуудаас шаардаж, дэмжиж иржээ. Үүний дараа 2004 онд хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг нэгдсэн удирдамж, чиглэлээр хангах зорилгоор НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Парисын зарчим, хүний эрхийг хангах бусад олон улсын баримт бичиг, гэрээ, конвенцуудад тулгуурлан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаас хүний эрхийн боловсрол олгох стратеги, төлөвлөгөөг агуулсан олон улсад дагаж мөрдөх Дэлхийн Хүний эрхийн боловсролын хөтөлбөр (2004 оноос хойш), Хүний эрхийн боловсрол, сургалтын тунхаглал (2011) зэрэг баримт бичгүүдийг батлан хэрэгжүүлж байна.151 Эдгээр хөтөлбөр, тунхаглал, түүнийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө нь дэлхийн улс орнуудад хүний эрхийн боловсролыг үе шаттайгаар олгох, зорилтот бүлгүүдийн эрхийг хамгаалах, тэдэнд хүний эрхийн талаарх мэдлэг ойлголт өгөх, тэгш боломжийг хангах бодлогын гарын авлага, нэгдсэн удирдамж, чиглэл болон ашиглагдаж байна. Хүний эрхийн боловсролын дэлхийн хөтөлбөр нь 2004 оноос эхлэн 4 үе шаттайгаар хэрэгжиж байгаа бөгөөд хөтөлбөрийн үе шат бүхэнд хэрэгжүүлэх бодлого, зорилтуудыг нэгдсэн журмаар гаргаж дэлхийн улс орнуудад хэрэгжүүлэхийг уриалж ирсэн. 2005-2009 онд хэрэгжүүлсэн хөтөлбөрийн 1-р үе шатны төлөвлөгөөнд хүний эрхийн боловсролын агуулгыг бага болон дунд боловсролын тогтолцоонд тусгах, 2010-2014 оны хөтөлбөрийн 2-р шатны төлөвлөгөөнд дээд боловсролын тогтолцоо, төрийн албан хаагчид, хууль сахиулах байгууллага, цэрэг, цагдаагийн ажилтнуудын сургалтын хөтөлбөрт тусгах, сургагч багш нарыг бэлтгэх, 2015-2019 оны 3-р шатны төлөвлөгөөнд хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнүүд, сэтгүүлчдэд зориулсан хүний эрхийн боловсролын асуудлыг онцлон тусгасан бол 2020 оноос эхлэн хэрэгжиж байгаа хөтөлбөрийн 4-р шатны төлөвлөгөөнд хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагаанд залуучуудыг татан оролцуулах, оролцооны олон талт аргуудад тулгуурласан аргаар хүний эрхийн боловсрол олгох, мөн түүнчлэн хүний эрхийн боловсрол олгох хөтөлбөрийг “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” бодлогын баримт бичгийн 4.7-д тусгасан зорилтыг хэрэгжүүлэхэд чиглүүлэх шаардлагатай байгааг онцолсон. Хүний эрхийн дэлхийн хөтөлбөрийн үе шат бүхэнд дэвшүүлсэн зорилго, онцлон анхаарах сэдвүүд өөр өөр байгаа бөгөөд 2020-2024 онд хэрэгжүүлэх хөтөлбөрийн гол сэдвүүд нь тэгш байдал, хүний эрх, үл ялгаварлал, харилцан бие биенээ хүндлэх, хүртээмжтэй байх хандлагыг төлөвшүүлэхэд чиглэгдэж байна. Энэхүү 4-р шатны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссын ажлын албанаас боловсруулж байгаа бөгөөд энэ хүрээнд дараах ажлууд хийгдсэн байна. Үүнд: - “Хүний эрхийн боловсролын хүч” олон улсын нээлттэй портал сайтыг 2018 онд нээн ажиллуулж байна. Уг нээлттэй эх сурвалжаас хүний эрхийн боловсролыг виртуал хэлбэрээр олгох гарын авлага, материал, баримтат кино болон төлөвлөгөөг хэрэгжүүлэх, идэвхжүүлэхтэй холбоотой заавар зөвлөмж, холбогдох мэдээллийг авч ашиглах боломжтой болсон. (https://www.power-humanrightseducation.org) 150 http://hrlibrary.umn.edu/edumat/hreduseries/hrhandbook/part1B.html 151 https://www.ohchr.org/en/issues/education/training/compilation/pages/listofcontents.aspx

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw