Судалгааны эмхэтгэл-боть 37

35 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 35 Хүн амын эрүүл мэндийн үзүүлэлт Дундаж наслалт 79 Нялхсын эндэгдэл (1000 амьд төрөлтөнд) 4 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл (1000 амьд төрөлтөнд) 7 Эхийн эндэгдэл (100000 амьд төрөлтөнд) 19 Эрүүл мэндийн салбарын санхүүжилт нь засгийн газрын санхүүжилт, хувийн даатгал, хувь хүнээс гарч буй зардлаас бүрдэж байна. 2019 оны байдлаар эрүүл мэндийн зардлын 29%-ийг Холбооны засгийн газар, 28.4%-ийг өрх буюу хувь хүний зардал, 19.1%-ийг хувийн даатгал, 16.1%-ийг муж болон орон нутгийн засгийн газар, 7.5%-ийг бусад хувийн орлогоос санхүүжүүлсэн байна. Эрүүл мэндийн санхүүжилт нь эмнэлэг, эмч, ажилтнууд, эм хангамж, асрах, сувилах үйлчилгээ болон эмчилгээний тоног төхөөрөмжинд зарцуулагдаж байна. 2019 оны эцсийн байдлаар 3.8 их наяд ам долларыг эрүүл мэндийн санхүүжилтэнд зарцуулсан байна. Үүнээс:  21%-Medicare улсын даатгалд  16%-Medicaid улсын даатгалд  31%-хувийн эрүүл мэндийн даатгалд  11%-хувь хүнээс гарч буй зардал  4.2%-эмнэлгийн зардал  4.6%-эмч, эмнэлгийн үйлчилгээний зардал  5.7%-жороор олгох эмийн зардалд тус тус зарцуулсан байна.14 Эрүүл мэндийн даатгал АНУ-д улсын болон хувийн эрүүл мэндийн даатгалын байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна. Нийгмийн халамжийн тухай хуулиар засгийн газрын санхүүжилттэй Medicare болон Medicaid даатгалуудыг анх 1965 онд бий болгожээ. Нийт иргэдийн 92 орчим хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаас 2019 оны байдлаар АНУ-ын иргэдийн 67.2% нь хувийн сайн дурын эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байна. Үүнээс 55.7% нь ажил олгогчоос төлж буй даатгалд, 11.3% нь хувиараа даатгалд хамрагдсан байна. Холбооны засгийн газраас хэрэгжүүлж буй эрүүл мэндийн даатгалын хөтөлбөрүүдэд иргэдийн 34%, үүнээс, Medicare даатгалд 16.1%, Medicaid даатгалд 17.9% хамрагдсан байна. 2016 оны эхний улирлын байдлаар 27.5 сая иргэн буюу нийт хүн амын 8.5% нь эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй үлдсэн байна. Энэ нь “Өвчтөнийг хамгаалах, боломжит эрүүл мэндийн үйлчилгээний тухай” хууль хэрэгжиж эхэлснээс хойш даруй 2 дахин буурсан дүн юм. Улсын эрүүл мэндийн даатгал: Холбооны засгийн газраас санхүүжүүлдэг Medicare даатгалд 65-аас дээш насны ахмад настнууд болон зарим хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагддаг байна. Холбооны засгийн газар нь дангаараа, зарим мужид мужийн засгийн газартай хамтран Medicaid болон “Хүүхдийн эрүүл мэндийн даатгалын хөтөлбөр” (Children’s Health Insurance Program)-үүдийг тодорхой түвшний бага орлоготой иргэдэд зориулан хэрэгжүүлдэг байна. Олон тооны мужуудад Medicaid хөтөлбөрөөр дамжуулан бага орлоготой насанд хүрсэн иргэдийн даатгалд хамрагдах хүрээг нэмэгдүүлсээр байна. “Хүүхдийн эрүүл мэндийн даатгалын хөтөлбөр”-т 2019 оны байдлаар бага орлоготой өрхийн 9 сая хүүхэд хамрагдан даатгуулсан байна. 14 https://www.cms.gov/Research-Statistics-Data-and-Systems/Statistics-Trends-andReports/NationalHealthExpendData/NHE-Fact-Sheet 35 Хүн амын эрүүл мэндийн үзүүлэлт Дундаж наслалт 79 Нялхсын эндэгдэл (1000 амьд төрөлтөнд) 4 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл (1000 амьд төрөлтөнд) 7 Эхийн эндэгдэл (100000 амьд төрөлтөнд) 19 Эрүүл мэндийн салбарын санхүүжилт нь засгийн газрын санхүүжилт, хувийн даатгал, хувь хүнээс гарч буй зардлаас бүрдэж байна. 2019 оны байдлаар эрүүл мэндийн зардлын 29%-ийг Холбооны засгийн газар, 28.4%-ийг өрх буюу хувь хүний зардал, 19.1%-ийг хувийн даатгал, 16.1%-ийг муж болон орон нутгийн засгийн газар, 7.5%-ийг бусад хувийн орлогоос санхүүжүүлсэн байна. Эрүүл мэндийн санхүүжилт нь эмнэлэг, эмч, ажилтнууд, эм хангамж, асрах, сувилах үйлчилгээ болон эмчилгээний тоног төхөөрөмжинд зарцуулагдаж байна. 2019 оны эцсийн байдлаар 3.8 их наяд ам долларыг эрүүл мэндийн санхүүжилтэнд зарцуулсан байна. Үүнээс:  21%-Medicare улсын даатгалд  16%-Medicaid улсын даатгалд  31%-хувийн эрүүл мэндийн даатгалд 11%-хувь хүнээс гарч буй зардал 4.2%-эмнэлгийн зардал 4.6%-эмч, эмнэлгийн үйлчилгээний зардал 5.7%-жороор олгох эмийн зардалд тус тус зарцуулсан байна.14 Эрүүл мэндийн даатгал АНУ-д улсын болон хувийн эрүүл мэндийн даатгалын байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна. Нийгмийн халамжийн тухай хуулиар засгийн газрын санхүүжилттэй Medicare болон Medicaid даатгалуудыг анх 1965 онд бий болгожээ. Нийт иргэдийн 92 орчим хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаас 2019 оны байдлаар АНУ-ын иргэдийн 67.2% нь хувийн сайн дурын эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байна. Үүнээс 55.7% нь ажил олгогчоос төлж буй даатгалд, 11.3% нь хувиараа даатгалд хамрагдсан байна. Холбооны засгийн газраас хэрэгжүүлж буй эрүүл мэндийн даатгалын хөтөлбөрүүдэд иргэдийн 34%, үүнээс, Medicare даатгалд 16.1%, Medicaid даатгалд 17.9% хамрагдсан байна. 2016 оны эхний улирлын байдлаар 27.5 сая иргэн буюу нийт хүн амын 8.5% нь эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй үлдсэн байна. Энэ нь “Өвчтөнийг хамгаалах, боломжит эрүүл мэндийн үйлчилгээний тухай” хууль хэрэгжиж эхэлснээс хойш даруй 2 дахин буурсан дүн юм. Улсын эрүүл мэндийн даатгал: Холбооны засгийн газраас санхүүжүүлдэг Medicare даатгалд 65-аас дээш насны ахмад настнууд болон зарим хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагддаг байна. Холбооны засгийн газар нь дангаараа, зарим мужид мужийн засгийн газартай хамтран Medicaid болон “Хүүхдийн эрүүл мэндийн даатгалын хөтөлбөр” (Children’s Health Insurance Program)-үүдийг тодорхой түвшний бага орлоготой иргэдэд зориулан хэрэгжүүлдэг байна. Олон тооны мужуудад Medicaid хөтөлбөрөөр дамжуулан бага орлоготой насанд хүрсэн иргэдийн даатгалд хамрагдах хүрээг нэмэгдүүлсээр байна. “Хүүхдийн эрүүл мэндийн даатгалын хөтөлбөр”-т 2019 оны байдлаар бага орлоготой өрхийн 9 сая хүүхэд хамрагдан даатгуулсан байна. 14 https://www.cms.gov/Research-Statistics-Data-and-Systems/Statistics-Trends-andReports/NationalHealthExpendData/NHE-Fact-Sheet

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw