Судалгааны эмхэтгэл-боть 37

60 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 60 байна. Энэ байдал нь эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн бууралтад мөн нөлөөлж байна. Эрүүл мэндийн салбарын төсвийн өсөлт ДНБ-ий өсөлтөөс хоцорч байна. Сангийн яамны зүгээс эрүүл мэндийн салбарын төсвийн хуваарилалтад хэт оролцож, микро түвшинд удирдаж байгаа нь ЭМЯ-нд шатлал болон байгууллага хооронд төсвийг хуваарилах, төсвийн хуваарьт өөрчлөлт оруулах уян хатан байдлыг олгохгүй байна. Төлбөрийн үндсэн аргууд. Эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчин шинэчлэгдэж, тусламж, үйлчилгээний төлбөрийн аргуудыг хуулиудад тодорхой тусгасан. Одоо мөрдөж буй төлбөрийн үндсэн аргуудад зардлын зүйл анги, эрсдэлээр ангилсан нэг иргэнд тооцсон төлбөр, тохиолдолд суурилсан өртөг ойролцоо оношийн бүлэг тооцсон төлбөр, иргэн шууд төлөх үйлчилгээний төлбөр зэрэг багтаж байна. Тусламж, үйлчилгээ үзүүлэгчийг санхүүжүүлэх төлбөрийн одоогийн тогтолцооны давуу талууд:  Төсвийн хязгаар тогтоох нь зардлыг хязгаарлаж, тогтвортой санхүүжилтийг хангадаг.  Газарзүйн болон хүн амын ялгаатай байдлыг анхан шатны тусламжийн төлбөрт харгалзан үздэг.  Төлбөрт үйлчилгээг тодорхой журмаар зохицуулж, төсвийн нийт дүнд оруулж, дээд хязгаарт хамруулж байгаа нь өртөг өндөртэй үйлчилгээний хэт ашиглалтаас сэргийлж, нийт эрүүл мэндийн зардлыг өсгөхөд хүргэдэггүй. Сул талууд:  Одоогийн төлбөрийн аргууд нь гүйцэтгэл, үр ашгийг дээшлүүлэх, анхан шатны тусламж болон урьдчилан сэргийлэлтийг дэмжихгүй байна.  Шаардлагагүй тусламж үйлчилгээг өөгшүүлдэг.  Улсын эмнэлгүүдэд хатуу төсвийн хязгаар тогтоож, давсан орлогыг суутгаж, зардлын зүйл анги, орцоор төсвийг төлөвлөж байгаа нь үр дүн болон үр ашигтай байдлыг дэмжихгүй байна.  Улсын эмнэлгүүд, өрхийн эрүүл мэндийн төвүүд дунд үйлчилгээ үзүүлэгчээ чөлөөтөй сонгох эрх байхгүй байгаа нь өрсөлдөөнийг хязгаарладаг.  Хувийн болон улсын эмнэлгүүдэд шаардлагагүй хэвтэлт, үзлэгийг байлгах сонирхол үүсгэж байна.  Гүйцэтгэлийг (тусламж үйлчилгээний чанар) сайжруулах хөшүүрэг болж чадахгүй байна.  Өртөг ойролцоо оношийн бүлгийн санхүүжилт нь хавсарсан өвчлөлийг тооцохгүй байна.  Хэмнэлтийн зөвхөн 60 хүртэлх хувийг зарцуулахыг зөвшөөрдөг тул эмнэлгүүдэд хэмнэлтийг үр өгөөжтэй ашиглах сонирхол төрүүлэхгүй байна. Төлбөрийн аргыг сайжруулахад дараах зүйлсийг анхаарвал зохино. Үүнд: 1) төлбөрийн аргуудын урамшууллын зохицуулалтыг тусламж үйлчилгээний төрөл, хэлбэр, түвшинд уялдуулж, хэрэгжүүлэх; 2) гүйцэтгэлийн урамшууллыг дэмжих болон 3) төлбөрийн аргыг уян хатан тогтмол шинэчлэх боломжтой байх. Мөн хуулинд төлбөрийн аргуудыг тодорхойлж зааж өгөхөөс зайлсхийх, харин тухай бүрд үр ашиг, чанарыг сайжруулах үр дүнтэй төлбөрийн аргуудыг хослуулан хэрэглэх боломжийг бүрдүүлэх шаардлагатай. 67 67 ttps://mohs.gov.mn/uploads/userfiles/files/TA%209386_Technical%20Report_1_MON_LAST%2016022019.pdf

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw