Судалгааны эмхэтгэл-боть 37

28 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 28 1.6.Эрүүл мэндийн санхүүжилтийн ялгаатай тогтолцоон дахь эрүүл мэндийн салбарын үр дүнгийн үзүүлэлтүүдийн харьцуулалт Эрүүл мэндийн зардал ба эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг харьцуулсан байдал Улс Нэг хүнд ногдох эрүүл мэндийн зардал ($) ҮНБ-д эрүүл мэндийн зардлын эзлэх хувь (%) Дундаж наслалт Нялхсын эндэгдэл Эмнэлэгт тухайн өдрөө үзүүлэх цаг авч чадахгүй байх хувь (%) Эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрийн чадамжгүй байдал (%) Беверидж загвартай улс 3401 9,5 79,9 3,2 48,5 9,5 Бисмарк загвартай улс 3345 9,1 80,7 3,4 44,0 15,5 АНУ 8505 17,7 78,6 6,0 70,0 33,0 Турк 984 5,4 74,6 7,4 ‐ ‐ Эх сурвалж: OECD 2014 Дээрх хүснэгтэд Беверидж ба Бисмарк загвартай орнуудыг хувийн даатгалын тогтолцоотой АНУ болон холимог тогтолцоотой Турк Улстай харьцуулж үзэхэд: - Беверидж ба Бисмарк загвартай орнуудын үзүүлэлт ерөнхийдөө аль аль талдаа ачаалал багатай дундаж түвшинд байгаа нь харагдаж байна. 1 хүнд ногдох ЭМийн зардал амьжиргааны түвшинтэй харьцуулахад боломжийн, дундаж наслалт өндөр, нялхсын эндэгдэл бага байхаас гадна эмнэлгийн үйлчилгээ хүртээмжтэй, иргэдэд төлбөрийн хүндрэл харьцангуй бага гардаг нь харагдаж байна. - тэгвэл зах зээлийн загвартай АНУ-д нэг хүнд ногдох эрүүл мэндийн зардал өндөр хэдий ч эмнэлгийн үйлчилгээ хүртээмжгүй, иргэдэд төлбөрийн ачаалал их ирдэг нь харагдаж байна. 1.7.Олон улсын эрүүл мэндийн тогтолцооны үр нөлөөг хэмжих үзүүлэлтүүд Эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийж, үр өгөөжийг сайжруулахын тулд эхлээд улс орнуудын эрүүл мэндийн тогтолцооны гүйцэтгэлийн үр дүнг тодорхойлох шаардлагатай болдог. 2000 онд ДЭМБ-аас 191 орныг хамруулан энэ асуудлыг судалж, эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлийг үнэлэх аргачлал боловсруулсан байна. Эрүүл мэндийн тогтолцооны үр нөлөөг үндсэн 5 үзүүлэлтийг багтаасан эрүүл мэндийн үр дүнгийн индекс (health system performance composite index)-ээр тооцоолсон байна.7 Эдгээр 5 үзүүлэлт нь: 1. Хүн амын эрүүл мэндийн сайжрах байдлын хүрсэн түвшин 2. Хүн амын эрүүл мэндийн сайжрах байдлын тархалт жигд байх 3. Эрүүл мэндийн тогтолцооны хариу үйлдэл хүн амын хүлээлтийн түвшинд хүрсэн байх 4. Эрүүл мэндийн тогтолцооны хариу үйлдэл жигд хүртээмжтэй байх 5. Эрүүл мэндийн санхүүжилт буюу хүн амыг санхүүгийн эрсдэлээс хамгаалах тэгш зарчим 7 Tandon, A., Murray, C. J., Lauer, J. A., & Evans, D. B. (2000). Measuring overall health system performance for 191 countries. Geneva: World Health Organization.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw