98 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 98 Хүн сэтгэл судлалын талаар илүү баялаг, гүн гүнзгий ойлголттой болох нь хүмүүст өөрсдийн үйлдлүүдийг ойлгох, мөн бусад хүмүүсийг илүү сайн ойлгоход тусалдаг гэж эртний Грекийн агуу сэтгэгч Аристотель хэлсэн байдаг101 ба энэ ч үүднээсээ сэтгэл судлал нь хүний сэтгэлгээ, сэтгэл хөдлөл, зан чанар, төлөв байдал, хөгжил зэргийг судалдаг тул өргөн цар хүрээтэй байдаг байна. Дэлхий дахинд сэтгэл судлалын шинжлэх ухаан нь улс орон бүрт харилцан адилгүй хөгжиж байна. Дэлхийн нийт хүн амын 4 тэрбум нь Азид амьдардаг бөгөөд Ази тивд сэтгэл судлалаар Хятад Улс тэргүүлж, Япон, Солонгос гэх мэт орнууд удаалдаг байна.102 Харин Монгол Улсын хувьд сэтгэл судлалын шинжлэх ухааны салбар нь бусад хөгжингүй улс оронтой харьцуулахад өнөөг хүртэл хөгжиж буй төдий байсаар байна.103 Судалгаанаас үзэхэд, манай улсад өнөөгийн сэтгэл судлалын салбарын хууль эрх зүйн орчин хангалтгүй, тусдаа бие даасан хуульгүй нь судалгааны явцад харагдаж байна. Гадаадын зарим улс орнуудад (Япон, Филлиппин, Солонгос, Англи гэх мэт) сэтгэл судлалын салбарын эрх зүйн зохицуулалтыг тусгайлан бие даасан хуулиар зохицуулж, мэргэжлийн ёс зүйн асуудлыг нь дүрмээр зохицуулдаг бөгөөд сэтгэл судлал нь шинжлэх ухааны чухал салбарт тооцогддог тул сэтгэл судлаачдын үйл ажиллагааны эрх зүйн орчныг тодорхой болгож, практик сэтгэл судлал, мэргэжлийн холбоодын үйл ажиллагаа, сэтгэл судлаачдын бүртгэл, лиценз олголт, хариуцлага, гишүүдийн хураамж зэрэг олон асуудлуудыг нарийвчлан зохицуулсан байдаг байна. Мөн судалгаанаас үзэхэд, манай улсын хувьд сэтгэл зүйн өвчлөлтэй хүмүүсийн тоо улам нэмэгдэж байгаа бөгөөд Ази, Номхон далайн орнуудаас сэтгэл гутралын түвшингээр 7-рт, архинд донтох, сэтгэл түгших, архаг ядаргаа зэрэг эмгэгээрээ 3-рт эрэмбэлэгдсэн байна. Эрүүл мэндийн яам, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасан тайланд сэтгэц, зан үйлийн эмгэгийн тохиолдол 2000-2016 оны хооронд (16-хан жилийн дотор) 30 хувиар нэмэгдсэн нь дэлхийн дунджаас 3 дахин хурдтай өссөн байгааг дурдсан байна.104 Энэхүү сэтгэл зүйн өвчлөлүүд нь ч дэлхий дахинд тулгарч байгаа асуудлуудын нэг мөн бөгөөд эрүүл мэнд, боловсролын салбарын хүрээнд энэ асуудалд ихээхэн анхаарал хандуулж, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх (өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл судлал, гэр бүлийн сэтгэл судлал, нийгмийн сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал зэрэг) мэргэжилтнүүдийг давтан сургах, мэргэшүүлэх хэрэгцээ шаардлага өндөр байна. Учир нь дэлхий дахинд өсөн нэмэгдэж буй сэтгэл зүйн өвчлөлийн асуудал дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ асуудалд онцгойлон анхаарах шаардлагатай байгаа тухай дурдсан байна.105 Нөгөөтэйгүүр дэлхий дахинд сэтгэл зүйн өвчлөл өсөн нэмэгдсэнтэй холбоотойгоор үүнийг дагаад сэтгэл зүйн үйлчилгээний эрэлт хэрэгцээ нэмэгдэж, өнөөдөр сэтгэл судлалын мэргэжил дэлхийн хамгийн эрэлттэй 10 мэргэжлийн нэгэнд тооцогдож байна. 101 Сэтгэл зүйд өөрөө суралцах нь. 58 дахь тал. УБ хот, 2005 он Д.Доржжав 102 Сэтгэл судлалын хөгжлийн түүх. Хоёрдугаар дэвтэр УБ. 2008 он. Б.Оюунчимэг. 103 Сэтгэл зүйд өөрөө суралцах нь. 47 дахь тал. УБ хот, 2005 он Д.Доржжав 104 НХХЯ, 2003-2016; СЭМҮТ-ийн статистик тайлан, 2014-2016 105 WHO and Fountain House (2015). Ecxess mortality in persons with severe mental disorders
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw