Судалгааны эмхэтгэл-боть 37

39 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 39 болон ажилгүй иргэд орлого эсвэл бэлэн мөнгөний шилжүүлгээс 5 хувийг төлөх ёстой. Тухайлбал, ажилгүйдлийн тэтгэмж, орлогын дэмжлэг, үндэсний даатгалын байгууллагын тэтгэмж, тэтгэлэг гэх мэт. Эрүүл мэндийн зардал нь улсын нэгдсэн төсвийн зардлын 12.1%-ийг эзэлдэг. Харин Засгийн газраас гаргаж буй зардал нь эрүүл мэндийн нийт зардлын 64.7 хувийг эзэлдэг бол хувь хүнээс гарч буй зардал 21.1% байна. Нэг хүнд ногдох ДНБ 44215 ам доллар байгаа бол нэг хүнд ногдох эрүүл мэндийн зардал 3323 ам доллар байна. Эх сурвалж: https://www.internations.org/go/moving-to-israel/healthcare Хувь хүнээс гарах зардал: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч буй иргэдээс анхан шатны тусламж, урьдчилан сэргийлэх үзлэг, хорт хавдрын үзлэг, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээс бусад эмчилгээ, үйлчилгээнд нэмэлт төлбөр авахыг зөвшөөрдөг. 2016 онд хувь хүнээс гарсан зардал нь улсын эрүүл мэндийн зардлын 22 хувийг эзэлсэн байна. Үүний дийлэнх нь сайн дурын эрүүл мэндийн даатгал (38%), насанд хүрэгчдийн шүдний эмчилгээ (22.5%), эм бэлдмэл (15%)-д зарцуулагджээ. Хувийн эрүүл мэндийн даатгал: Израил Улсын иргэд эрүүл мэндийн дөрвөн сангаас гадна нэмэлт даатгал буюу хувийн эрүүл мэндийн даатгал сонгох боломжтой. Хувийн эрүүл мэндийн даатгалын давуу тал нь илүү олон үйлчилгээ авах боломжтой бөгөөд 2016 онд улсын эрүүл мэндийн зардлын 14%-ийг хувийн эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлжээ. Хувийн эрүүл мэндийн даатгал нь насанд хүрэгчдэд зориулсан шүдний эмчилгээ, зарим эм, эмийн бүтээгдэхүүнийг хамарсан нэмэлт үүрэг гүйцэтгэдэг. Эрүүл мэндийн салбар дахь шинэчлэл: Израил Улс нь эрүүл мэндийн салбарт дараах шинэчлэлийг нэвтрүүлж байна. Үүнд: - Эрүүл хооллолтыг дэмжих орчныг бүрдүүлэх. Эрүүл мэндийн яамнаас хүнсний бүтээгдэхүүний заавал шошголох, хүүхдийн эрүүл мэндэд хортой хүнсний сурталчилгааг хязгаарлах зэрэг арга хэмжээ авчээ. Мөн сургууль цэцэрлэг гэх мэт улсын байгууллагаас гаргаж буй хоолны тэжээллэг чанарыг сайжруулж, эрүүл хооллолтын талаарх боловсролыг бага насны хүүхдүүдийн сургуулийн хөтөлбөрт багтаажээ. - Олон нийтийн дунд сувилагчийн үүргийг өргөжүүлэх. Эрүүл мэндийн яам 2018 онд Шигтгээ: Эрүүл мэндийн төлөвлөгөө буюу план Клалит (Clalit)-буцаж ирсэн оршин суугчид, жуулчид болон оюутнуудад Израил иргэдтэй адил эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх бөгөөд жирэмсэн үе хамаарах боловч эмнэлэгт хэвтэх, төрөх хамаарахгүй. Дарконайм (Darconaim)-Маккаби эрүүл мэндийн сан-буцаж ирсэн оршин суугчид, жуулчид, оюутнуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх бөгөөд жирэмсэн үе хамаарах боловч эмнэлэгт хэвтэх, төрөх хамаарахгүй. Мэүхэдит (Meuhedet)-гадаад оршин суугчдад зориулсан төлөвлөгөө. Буцаж ирсэн оршин суугчид, жуулчид, оюутнуудад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Шилоэч (Shiloach)-жуулчид болон оюутнуудад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw