Судалгааны эмхэтгэл-боть 37

102 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü Хүснэгт 1.Сэтгэл судлалын талаарх одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид туссан заалтууд Хуулийн нэр Хуулийн зүйл, заалт Бага, дунд боловсролын тухай хууль 13.6.Ерөнхий боловсролын тусгай сургуульд энэ хуулийн 12.6-д заасан ажилтнаас гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сэргээн засах, чийрэгжүүлэх, эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх чиглэлээр мэргэшсэн эмч, сувилагч, туслах багш, сэргээн засалч, сэтгэл зүйч ажиллана. 13.10.Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тооноос хамаарч тусгай мэргэжлийн багш, туслах багш, сэтгэл зүйч, сувилагч, сэргээн засалч, нийгмийн ажилтан ажиллуулж болно. Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль 3.1.17.“эмнэл зүйн сэтгэл зүйч” гэж эмнэл зүйн сэтгэл зүйгээр төрөлжсөн мэргэшил эзэмшсэн сэтгэцийн эмчийг; 3.1.19.“сэтгэл зүйч” гэж их, дээд сургуулийг сэтгэл зүйн мэргэжлээр төгссөн мэргэжилтнийг; 5.1.3.хэвтүүлэн эмчлэх болон эмнэл зүйн, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг сэтгэцийн эмнэлэг, аймаг, дүүргийн эмнэлэгт бий болгох, сургууль, хамт олны түвшинд сэтгэл зүйч, нийгмийн ажилтны баг бүрдүүлж ажиллуулах; Хүүхэд хамгааллын тухай хууль 6.3-д “Сургалтын байгууллагад суралцаж байгаа хүүхэд бүрийг тухайн орчинд бие махбодийн шийтгэл, сэтгэл зүйн болон үе тэнгийнхний дарамт, үл хайхрах байдал, гэмт хэрэг, зөрчил, хорт зуршилд өртөхгүй байх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ” гэж заагаад үүнийг нарийвчлан 6.3.1-д “сургалтын байгууллагын багш, ажилтан хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга эзэмших”, 6.3.2-т “сургалтын байгууллагын багш, ажилтан суралцагчдын эрсдэлт нөхцөлд байгаа эсэхийг үнэлэх, судлах, зөвлөгөө өгөх”, 6.3.3-д “сургалтын байгууллагын багш, ажилтан суралцагчдын хоорондын нөхөрсөг бус харилцаа, маргаан, зөрчлийг эвлэрүүлэх, зохицуулах, гэр бүлд нь мэдэгдэх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах”, 6.3.4-т “хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд хохирол учруулж болохуйц үйл ажиллагаа, арга хэмжээнд хүүхдийг оролцуулахгүй байх”, 6.3.5-д “хүүхдийг согтуурах, мансуурах, донтох байдалд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авах” гэж заасан заалтуудыг хэрэгжүүлэхэд багш ажлын ачааллын хувьд ч, мэргэжил ур чадварын хувьд ч хүчин мөхөсдөх бөгөөд үүнийг сургуулийн сэтгэл зүйчээр мэргэшсэн мэргэжилтэн л хэрэгжүүлж чадна. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль 17.2.1.гэрч, хохирогчийг хамгаалалтад авсан үеэс эхлэн шаардлагатай тохиолдолд сэтгэл зүйчийг байлцуулах; 17.2.4.шүүх хуралдааны танхимд гэрч, хохирогчтой сэтгэл зүйчийг хамт байлцуулах; 17.3.Энэ хуулийн 23.4-т заасан сэтгэл зүйчийн баг хамгаалалтад байгаа гэрч, хохирогчид үзүүлэх сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. 22.2.Энэ хуулийн 23.4-т заасан сэтгэл зүйчийн баг нь шаардлагатай тохиолдолд гэрч, хохирогчийн сэтгэл зүйн байдлыг тодорхойлох зорилгоор энэ хуулийн 22.1.6-д заасан сэтгэл зүйн сорилыг авч, хамгаалалтын хэлбэрийг сонгох зөвлөмж гаргана. 23.4.Энэ хуулийн 23.2-т заасан тусгай албаны дэргэд мэргэжлийн хууль зүйн зөвлөгөө өгөх болон сэтгэл зүйчийн баг ажиллана. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр 3.1.1.4. хөгжлийн бэрхшээлтэй хүний эрэлт хэрэгцээг үндэслэн аймгийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд ахуй засалч, хөдөлгөөн засалч, сэтгэл зүйчийг ажиллуулах асуудлыг судлах;

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw