Судалгааны эмхэтгэл-боть 37

143 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 143 УДИРТГАЛ Судалгааны сэдвийн хүрээнд хүний эрхийн боловсрол гэж юу вэ, түүний ач холбогдол, хүний эрхийн боловсрол олгодог нийтлэг тогтолцоо, арга хэлбэрүүд болон бусад орнуудын парламентаас хүний эрхийн боловсрол хэрхэн олгож буй талаарх туршлагыг судлав. Нийтлэг асуудлын хүрээнд, олон улсын хүний эрхийн боловсрол олгохтой холбоотой баримт бичгүүд, НҮБ-ын хүний эрхийн боловсролын гарын авлага, зөвлөмж зэрэг олон улсад дагаж мөрддөг баримт бичиг, гарын авлагуудыг судалсан бол бусад орны туршлагын хүрээнд, судалгаанд авагдсан орнуудын хууль эрх зүйн орчин, практик туршлагыг холбогдох мэдээллийн эх сурвалжуудын хүрээнд судалсан болно. Судалгааны бүтэц: Судалгаа нь 3 хэсгээс бүрдэнэ. Нэгдүгээр хэсэгт, хүний эрхийн боловсролын талаарх үндсэн ойлголт, ач холбогдол, олон улсын баримт бичгүүдийн талаарх мэдээлэл, Хоёрдугаар хэсэгт, хүний эрхийн боловсрол олгох тогтолцоо, арга хэлбэр, хэрэгжүүлэх арга замын талаарх мэдээлэл, Гуравдугаар хэсэгт хүний эрхийн боловсрол олгоход парламентаас хэрхэн оролцдог талаарх туршлагыг Австрали, БНСУ, Их Британи зэрэг орнуудын жишээн дээр авч үзсэн болно. Түлхүүр үг: Хүний эрхийн боловсрол, Парламентын хүний эрхийн боловсролын хөтөлбөр, Хүний эрхийн боловсролд парламентын оролцоо, НҮБ-ын хүний эрхийн боловсролын хөтөлбөр, тунхаглал, баримт бичгүүд Keywords: Human Rights Education, Parliamentary Human Rights Education Program, Parliamentary Participation in Human Rights Education, UN global human rights education program СУДАЛГААНЫ ХУРААНГУЙ Хүний эрх нь бүх улс үндэстэн, ард түмний хувьд нийтлэг үнэт зүйлс, зайлшгүй дагаж мөрдөх хэм хэмжээ мөн тул улс үндэстнүүд хүний эрхийг хамгаалах үндсэн зарчим, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг хууль тогтоомж, эрх зүйн хэм хэмжээний акт, үндэсний хөгжлийн бодлого, хөтөлбөртөө тусган хэрэгжүүлж, холбогдох хууль тогтоомж, олон улсын гэрээ, конвенцоор хамгаалсан байдаг. Эдгээр эрх зүйн хэм хэмжээ, хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж, цаашид төгөлдөржүүлэх үндсэн нөхцөл нь хүн өөрөө эрхээ сайн мэдэж, хэрэгжүүлэх явдал буюу хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх тухай асуудал юм. Хүний эрхийг хүлээн зөвшөөрөх, хүндэтгэх, хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжих үүргийг төр, засгийн газрууд хүлээдэг болохыг олон улсын хүний эрхийн гэрээнүүдэд өргөнөөр тусгаж, эрх хэмжээг нь тодорхойлж өгсөн байдаг бол хүний эрхийн боловсрол нь уг үүрэг хариуцлагыг хангах үндсэн хэрэгсэл болдог байна. Хүний эрхийн боловсрол нь хүний эрхэм чанар ба үнэт зүйлс, аливаад хандах хандлагыг төлөвшүүлдэг, зан үйлийг сайнаар өөрчилж, нийгмийн шударга ёсыг бэхжүүлдэг, хүмүүс, аливаа үндэстэн хоорондын эв санааны нэгдлийг бий болгодог, мэдлэг олгож, задлан шинжлэх ур чадварыг хөгжүүлдэг, суралцагчдын оролцоог хангасан боловсролыг олгодог гэх зэрэг олон талын ач холбогдолтой юм. 1994 оны 12-р сард хуралдсан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаас НҮБ-аас анх удаа Хүний эрхийн боловсролын 10 жилийг (1995-2005) тунхаглан зарласан бөгөөд хүний эрхийн боловсрол бол нийгмийн бүхий л түвшинд тэгш эрхийг ханган баталгаажуулах чухал арга хэрэгсэл тул хүний эрхийн боловсрол олгоход төрийн болон

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw