Судалгааны эмхэтгэл-боть 37

188 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 188 Нэмэлт зүйл Хуулийн зорилго Дээрэлхэлт нь хохирогч хүүхдийн боловсрол эзэмших эрхийг ноцтой зөрчиж, тэдний оюун санаа, бие бялдрын өсөлт, хөгжил, амь насанд ноцтой эрсдэл учруулж болзошгүй байдаг тул энэ хууль нь дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний үндсэн зарчмууд болох урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, арга хэмжээ авах ойлголтыг хамаарна. Хүүхдийн хувийн нэр төрийг хамгаалах зорилгоор дээрэлхэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндсэн бодлогыг боловсруулж, дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг цогц, үр дүнтэй сурталчлахад энэ хуулийн зорилго оршино. Нэр томьёо "Дээрэлхэлт" гэдэг нь ижил сургуульд сурдаг, эсхүл ямар нэг хувийн харилцаатай өөр сургуулийн хүүхэд хохирогч хүүхдэд сэтгэл санааны болон бие махбодын нөлөө үзүүлэх (интэрнэтээр үйлдсэн үйлдлүүд мөн орно) үйлдлийг хэлнэ. "Сургууль" гэдэгт бага сургууль, бүрэн дунд сургууль, албан журмын боловсрол олгодог сургууль, тусгай хэрэгцээт боловсролын сургуулийг заана. Үндсэн зарчим Дээрэлхэх нь бүх хүүхдэд хамаатай асуудал тул дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг сургууль дотор болон гадна авах хэрэгтэй ба хүүхэд сурах болон бусад үйл ажиллагаанд санаа зоволтгүй оролцох боломжийг бүрдүүлэх ёстой. Дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хүүхдийн сэтгэцийн болон бие махбодод үзүүлэх нөлөөг илрүүлэх, хэмжих үйл ажиллагааг оруулж ойлгоно. Дээрэлхэлтийн хохирогч болсон хүүхдүүдийн амь нас, оюун ухаан, бие махбодыг хамгаалах нь онцгой чухал гэдгийг хүлээн зөвшөөрч, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь үндэсний, орон нутгийн, засгийн газар, сургууль, гэр бүлийн орчинд дээрэлхэлттэй холбоотой бүхий л асуудлыг шийдэхэд чиглэх ёстой. Мөн хүүхэд дээрэлхэх үйлдэл гаргах ёсгүй. Талуудын үүрэг Дээрэлхэлтийн эсрэг үндсэн зарчмын дагуу засгийн газар үндэсний хэмжээнд урьдчилан сэргийлэх арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ. Орон нутгийн засаг захиргаа нь үндсэн зарчмын дагуу дээрэлхэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг засгийн газартай хамтран хэрэгжүүлж, тухайн орон нутгийн нөхцөл байдалд нийцүүлэн санаачилгатай ажиллах үүрэгтэй. Сургуулийн захиргаа нь үндсэн зарчмын дагуу сургуулийн орчинд дээрэлхэх явдлаас урьдчилан сэргийлэхэд шаардлагатай арга хэмжээг авах үүрэгтэй. Сургуулийн багш, бусад ажилтнууд үндсэн зарчмын дагуу хүүхдийн асран хамгаалагчидтай хамтран ажиллаж, дээрэлхэхээс урьдчилан сэргийлэх, түүнийг эрт үед илрүүлэхийн тулд бүхий л хүчин чармайлтыг гаргах үүрэгтэй. Тухайн орон нутгийн оршин суугчид, холбогдох талуудтай хамтран хүүхдийг дээрэлхсэн гэж сэжиглэгдсэн тохиолдолд зохих ёсоор, шуурхай хариу арга хэмжээ авах үүрэгтэй. Асран хамгаалагч Асран хамгаалагч нь хүүхдээ хүмүүжүүлэх үндсэн үүрэгтэй бөгөөд өөрийн халамжид байгаа хүүхдийг дээрэлхэх үйлдэл гаргуулахгүй байх ухамсрыг төлөвшүүлэх, чиглүүлэх үүрэгтэй. Өөрийн халамжид байгаа хүүхэд дээрэлхүүлснийг олж мэдсэн тохиолдолд асран хамгаалагч нь хүүхдийг зохих ёсоор хамгаалах үүрэгтэй.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw