Судалгааны эмхэтгэл-боть 37

122 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 122 8-р зүйл. Нөхөн олговор ба тэтгэмж Удирдах зөвлөлийн дарга, гишүүдэд Комиссын дүрэм, Тэтгэлгийн ерөнхий хуульд заасанаар тэтгэмжийг адил хэмжээгээр олгоно. 9-p зүйл. Сэтгэл судлалын мэргэжлийн зохицуулах хорооны гишүүдийг чөлөөлөх, түдгэлзүүлэх Зөвлөлийн гишүүд хорооны дүрэм журмыг дагаж мөрдөөгүй, үүргээ үл тоомсорлох, мэргэжлийн чадваргүй байдал, сэтгэл судлалын мэргэжилтний хувьд зохисгүй ёс суртахууны доголдолтой үйлдэл, нэр төр унагасан үйлдэл, аливаа гэмт хэрэгт холбогдох ял шийтгэл, лицензийн шалгалт болон бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой хуурамч мэдээлэл ашиглах зэрэг шалтгаанаар албан тушаалаас нь түдгэлзүүлж эсхүл огцруулж болно. 10-р зүйл. Удирдах зөвлөлд захиргааны хяналт тавих Удирдах зөвлөл нь сэтгэл судлалын мэргэжлийн хорооны захиргааны хяналтад байна. Удирдах зөвлөлийн хийсэн бүх бүртгэл, түүний дотор тусгай зөвшөөрлийн шалгалт, удирдах зөвлөлөөс гаргасан захиргааны болон бусад баримт бичгийг хорооны захиргаанд тайлагнана. V.Бүлэг Лицензийн шалгалт 11-р зүйл. Шаардлагатай шалгалтууд Сэтгэл судлалын чиглэлээр дадлага хийхээр бүртгүүлсэн бүх хүмүүс хорооноос тогтоосон шаардлагыг дагаж сэтгэл судлаачийн мэргэжлийн шалгалтад хамрагдах ёстой. 12-р зүйл. Сэтгэл судлаачдын тусгай зөвшөөрлийн шалгалтад хамрагдах хүсэлтэй хүмүүсийн ур чадвар Сэтгэл судлаачаар бүртгүүлэх, лиценз авахаар шалгалт өгөх оролцогчид Удирдах зөвлөлд холбогдох баримт бичгийг ирүүлэх ба дараах шаардлагыг хангасан байна. - Филиппин улсын иргэн, байнгын оршин суугч эсхүл гадаад улсын иргэн бол Филиппин улсад мэргэжлийн чиглэлээр үйл ажиллагаа үзүүлдэг байх; - Дээд боловсролын комиссоос хүлээн зөвшөөрөгдсөн магадлан итгэмжлэгдсэн Филиппин эсхүл гадаадын их сургуульд сэтгэл судлалын чиглэлээр магистрын зэрэг эзэмшсэн байх; - тусгай зөвшөөрөлтэй сэтгэл зүйч эсхүл туслах сэтгэл зүйчээр хамгийн багадаа 200 цагийн клиникийн дадлага туршлагатай байх; - зан төлөвийн сайн шинж чанартай байх; - Ёс суртахуунтай холбоотой гэмт хэрэгт холбогдоогүй байх. 13-р зүйл. Туслах сэтгэл судлаачийн тусгай зөвшөөрлийн шалгалтад хамрагдах хүсэлтэй хүмүүсийн ур чадвар Өргөдөл гаргагч нь дараах шаардлагыг хангасан нотлох баримт бичгийг хангасан тохиолдолд тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргаж болно. - Филиппин улсын иргэн, байнгын оршин суугч эсхүл гадаад улсын бол Филиппин улсад мэргэжлийн чиглэлээр үйл ажиллагаа үзүүлдэг байх; - Дээд боловсролын комиссоос хүлээн зөвшөөрөгдсөн магадлан итгэмжлэгдсэн Филиппин эсхүл гадаадын их сургуульд сэтгэл судлалын чиглэлээр бакалаврын зэрэг эзэмшсэн, шалгалтад хамрагдсан сэдвүүдэд хангалттай оноо авсан байх; - Ёс суртахуунтай холбоотой гэмт хэрэгт холбогдоогүй байх.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw