23 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 23 1.4.Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн арга, механизмууд Эрүүл мэндийн салбарын санхүүжилттэй холбоотой хүндрэл бэрхшээл нь хөгжингүй болон хөгжиж буй орнуудад аль алинд нь түгээмэл тулгардаг асуудал боловч эрүүл мэндийн салбарын тогтолцоо, санхүүжилтийн арга, тухайн орны хөгжлийн түвшингээс хамаарч эдийн засгийн үр дагавар нь улс орон бүрд харилцан адилгүй байдаг. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтийн шууд ба шууд бус санхүүжилтийн 2 арга байдаг. Шууд санхүүжилтийн арга гэдэг нь эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрийг үйлчилгээг худалдан авагч хувиасаа төлөхийг хэлнэ. Шууд бус санхүүжилтийн арга гэдэг нь эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч болон үйлчилгээг худалдан авагчийн дунд гуравдагч этгээд оролцох хэлбэрийг хэлнэ. Эрүүл мэндийн тогтолцоог улсын төсвийн эх үүсвэр, даатгалын сангийн эх үүсвэр (заавал даатгал болон сайн дурын даатгал), үйлчлүүлэгчийн төлбөр болон хандивын эх үүсвэрээр санхүүжүүлдэг гэдгийг өмнөх хэсгүүдэд тайлбарласан. АНУ, Их Британи, Герман, Франц, Куба, Турк улсуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтийн загвар, эдгээр орнуудын эрүүл мэндийн тогтолцооны ялгаатай байдлыг дараах судалгаагаар харьцуулан харуулсан байна. 5 Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтийн Beveridge загвар, Bismarck загвар болон Хувийн эрүүл мэндийн даатгалд суурилсан загварууд нь санхүүгийн эх үүсвэр, шийдвэр гаргах механизм, үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хувьд зарчмын ялгаатай болохыг энэхүү судалгаанаас харж болно. Зарим орны эрүүл мэндийн тогтолцооны загварууд Санхүүжилтийн загвар Бевериджийн загвар (Англи) Бисмарк загвар (Герман) Хувийн эрүүл мэндийн даатгалын загвар (АНУ) Социалист загвар (Куба) Шийдвэр гаргах механизм ЗГ шийдвэр гаргаж, менежмент хийнэ. Даатгалын сан болон Эмч нарын холбоо шийдвэр гаргаж менежмент хийнэ. Хувийн бизнесийн зарчмаар ажиллана. ЗГ шийдвэр гаргаж, менежмент хийнэ. Эх үүсвэр (нөөц) Төсөв(татвар) Ажилтан ба ажил олгогчийн шимтгэл Хувийн санхүүжилт Улсын төсөв Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч Улсын Улсын/хувийн Хувийн Улсын Эх сурвалж: Isik 2015 Санхүүжилтийн зарчим, арга механизмаас хамааруулан эрүүл мэндийн тогтолцоог дараах түгээмэл 4 ангилалд хуваан авч үзсэн байна.6 1. Бизнесийн буюу чөлөөт эрүүл мэндийн тогтолцоо Чөлөөт зах зээлийн эрүүл мэндийн тогтолцоотой орнуудад хувийн хэвшлийн зүгээс эрүүл мэндийн үйлчилгээний эрэлт, нийлүүлэлтийн аль алинд оролцдог, тогтолцооны 5 Mustafa, I. S. İ. K., Fikriye, I. S. İ. K., & Kiyak, M. (2015). Analyzing financial structure of Turkish healthcare system in comparison with us, German, British, French and Cuban healthcare systems. Journal of Economics Finance and Accounting, 2(4). 6 Milton I. Roemer-ийн арга
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw