184 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 184 Мастер төлөвлөгөө (Master Plan) нь энэ хуулийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд сургуулийн орчин дахь хүчирхийллийн эсрэг хариу арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах бодлого чиглэлийг тодорхойлдог бөгөөд сургуулийн орчин дахь хүчирхийлэлтэй тэмцэх хороогоор дамжуулан санал авснаар Боловсролын сайд 5 жилийн хугацаагаар баталдаг бодлогын баримт бичиг юм. Мастер төлөвлөгөөнд: - Сургуулийн орчин дахь хүчирхийллийг арилгах судалгаа, шинжилгээ хийх; - Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээ зохион байгуулах; - Хохирогч сурагчдын эмчилгээ, эргэн нийгэмшүүлэхэд туслах үйл ажиллагаа явуулах; - Сургуулийн орчин дахь хүчирхийллийн эсрэг хэрэгжүүлэх орон нутгийн захиргааны болон боловсролын байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах; - Сургууль бүрд мэргэжлийн зөвлөхүүд ажиллуулах, түүнд захиргааны болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх; - Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирсон хүүхдүүдийг эмчлэх, эргэн нийгэмшүүлэх, зөрчил гаргасан хүүхдүүдийг хүмүүжүүлэх, зөвлөгөө авах талаар мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх; - Сургуулийн орчин дахь хүчирхийллээс урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээний чиглэлийг төлөвлөгөөнд тусгаж боловсруулна. Сургуулийн орчин дахь хүчирхийлэлтэй тэмцэх хороо (The Committee for Countermeasures against School Violence) Энэ хороо нь Ерөнхий сайдын удирдлага доор дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. - Сургуулийн орчин дахь хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах мастер төлөвлөгөөг боловсруулах; - Хэрэгжүүлсэн арга хэмжээ, ажлын үр нөлөөг үнэлэх; - Холбогдох захиргааны байгууллага болон орон нутгийн засаг захиргаанд гаргасан сургуулийн орчин дахь хүчирхийллийн талаарх санал, хүсэлт, бусад асуудлыг хэлэлцэх. Тус хороо нь дарга, дэд дарга, 18 гишүүнтэй байх бөгөөд хорооны үйл ажиллагааны журам, ажлын зохион байгуулалт, үйл ажиллагаанд шаардлагатай бусад асуудлуудыг Ерөнхийлөгчийн зарлигаар тогтоодог байна. Хорооны гишүүд: - Стратеги, сангийн сайд, Боловсролын сайд, Шинжлэх ухаан, мэдээлэл технологийн сайд, Хууль зүйн сайд, Дотоод хэргийн болон Аюулгүй байдлын сайд, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд, Гэр бүл, жендэрийн эрх тэгш байдлын сайд, Солонгосын Харилцаа холбооны комиссын дарга, Солонгосын Үндэсний цагдаагийн газрын Ерөнхий комиссар; - Сургуулийн орчин дахь хүчирхийлэлтэй тэмцэх хорооноос санал болгосон; - Холбогдох төрийн захиргааны төв байгууллагын III зэргийн албан тушаалтан; - Сэтгэл зүйн чиглэлээр мэргэшсэн эрдэм шинжилгээний байгууллагын туслах профессор болон түүнээс дээш зэрэг цолтой; - Шүүгч, прокурор, өмгөөлөгч; - Хүүхэд хамгааллын байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан; - Мэргэжлийн үнэмлэхтэй эмч; - Сургуулийн удирдах зөвлөл болон хүүхэд хамгааллын талаар туршлагатай эцэг, эх гэх мэт хүмүүсээс тус хорооны гишүүдийг бүрдүүлнэ.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw