Судалгааны эмхэтгэл-боть 37

13 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 13 Олон улсын туршлагаас үзэхэд, эрүүл мэндийн цалин хөлсний дараах үндсэн системүүд бүрэлдэн бий болсон байна. Үүнд: o Тогтмол цалингийн систем - шилжилтийн эдийн засагтай ихэнх орнууд энэ хэлбэрийг ашиглаж байгаа бөгөөд эмч, эмнэлгийн ажилтны ажлын үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлт байхгүй учраас ажил үйлчилгээний чанарыг сайжруулах, идэвхжүүлэх хөшүүрэг болж чаддаггүй. Нэгжийн үнэлгээнд суурилсан цалин хөлсний системийн үед эмнэлгийн ажилтнууд зөвхөн өөрийн хариуцсан бүртгэлтэй хүмүүст эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх бөгөөд тоон болон чанарын үзүүлэлтэнд онцгойлон ач холбогдол өгдөггүйгээрээ сул талтай. o Урамшуулалт цалингийн систем -энэ систем нь ихэвчлэн гэр бүлийн буюу өрхийн эмнэлэг давамгайлсан сайн тогтолцоотой орнуудад үйлчлэх бөгөөд эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын үр дүнг тоон болон чанарын шалгуур үзүүлэлтээр үнэлж олгодог, санхүүгийн нэмэлт эх үүсвэр татан төвлөрүүлэх боломжтой дэвшилтэт урамшууллын цалин хөлсний системд тооцогддог. Энэ системийн үед эмч, эмнэлгийн ажилтнууд тооны араас хөөцөлдөж аль болох өндөр үнэтэй эм тариа, үйлчилгээг өвчтөнүүдэд санал болгох сонирхол бий болдогоороо сул талтай. Урамшуулалт цалин хөлсний системийг нэвтрүүлэхэд тодорхой хүндрэл бэрхшээлүүд тулгарч байна. Тухайлбал, хуучин социалист орнууд буюу шилжилтийн эдийн засагтай орнуудад 1) төсөв-санхүүгийн нөөц хүрэлцээгүй, 2) эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцооны тасралтгүй, уян хатан байдал хангагдаагүй зэрэг шалтгаануудын улмаас энэ системийг нэвтрүүлэхэд хүндрэлтэй байна гэж олон улсын экспертүүд үзсэн байна. Тиймээс одоогийн цалин хөлсний систем нь эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын үр дүнг бодитой үнэлэх, ажил үйлчилгээний чанар, стандартыг сайжруулах хөшүүрэг болж чадахгүй байгаа учраас шилжилтийн эдийн засагтай олон улс орнууд эмч нарын ажлын үр дүн болон эдийн засгийн хөшүүргийн тэнцвэрийг хадгалсан байдлаар дэвшилтэт системийг нэвтрүүлэхийг зорьж байна. Дэлхийн банкнаас, цар тахал гэх мэт эрүүл мэндийн ажилтнууд ачаалалтай ажилладаг онцгой нөхцөл байдлын үед эрүүл мэндийн ажилчдыг Засгийн газраас дэмжих үндсэн хэлбэр бол тэдний цалин, урамшууллыг нэмэгдүүлэх хэлбэр гэж үзсэн. Тиймээс эхний ээлжинд нэмэлт цалингийн хэмжээг зөв тодорхойлж, эрүүл мэндийн ажилтны цалингийн түвшин, бүтцийг сайтар үнэлэх шаардлагатай хэмээн зөвлөсөн. Дэлхийн банкны гишүүн орнуудад эрүүл мэндийн ажилчдын цалин хөлс нийтлэг байдлаар дараах бүтэцтэй байна:  Үндсэн цалин. Үүнийг төрийн албаны цалин хөлсний тухай хууль, тогтоомж болон эрүүл мэндийн ажилтны цалингийн шатлалд үндэслэн тогтооно.  Илүү цагийн нэмэгдэл. Үүнийг хуулиар тогтоосон ажлын цагаас хэтрүүлэн ажилласан тохиолдолд нэмэгдүүлж олгоно.  Хөдөлмөрийн хортой нөхцөлийн нэмэгдэл. Энэ нь эрсдэлтэй гэж тооцогдох хөдөлмөрийн нөхцөлд ажилласан тохиолдолд нэмж олгодог нөхөн олговор юм.  Бусад нэмэгдэл. Үүнд ихэвчлэн ажилласан жилийн, ур чадварын, боловсролын, мэргэшлийн зэргийн, орон нутагт буюу алслагдсан газарт ажилласны нэмэгдэл гэх мэт нэмэгдлүүд орно.  Гүйцэтгэлийн үр дүнгээр цалинжуулах. Энэ нь орц (ажлын цаг гэх мэт), гарц (эмчлүүлсэн өвчтөний тоо гэх мэт), үр дүн (өвчтөний сэтгэл ханамж) гэх мэт үзүүлэлтээр тодорхойлогддог нэмэлт төлбөр юм.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw