Судалгааны эмхэтгэл-боть 37

30 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 30 мэндийн үндсэн үзүүлэлтүүдийг ашигладаг. Өндөр орлоготой орнуудад эрүүл мэндийн зардлын зарцуулалт өндөр байхын хэрээр эрүүл мэндийн тогтолцоо хүртээмж ихтэй, хүн амын үзүүлэлт сайн байна.10 Эрүүл мэндийн салбарын ерөнхий үзүүлэлтийг Монгол Улстай харьцуулсан байдал Үзүүлэлт Дэлхийн дундаж Өндөр орлоготой орнуудын дундаж Бага дунд орлоготой орнуудын дундаж Монгол Улс (2019 оны жилийн эцсийн байдлаар) Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжтэй байдал Эмнэлгийн ор (1000 хүнд ногдох) 2.8 5.2 0.7 8.0 Их эмч (10000 хүнд) 13.9 28.7 7.9 36.8 Сувилагч, эх баригч (10000 хүнд) 28.6 88.2 18.0 43.2 Эм зүйч (10000 хүнд) 4.5 10.1 4.2 7.8 Шүдний эмч (10000 хүнд) 2.8 6.5 1.2 4.4 Эрүүл мэндийн салбарын зардлын үзүүлэлт ДНБ-д эрүүл мэндийн зардлын эзлэх хувь 8.6 11.6 4.1 2.2 Улсын төсөвт эрүүл мэндийн зардлын эзлэх хувь 14.1 16.8 6.2 7.2 Нэг хүнд ногдох эрүүл мэндийн зардал (ам.доллар) 615 2857 32 92 Хүн амын эрүүл мэндийн үзүүлэлт Дундаж наслалт 71 79 68 70 Нялхсын эндэгдэл (1000 амьд төрөлтөнд) 33.6 5.3 44 13.3 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл (1000 амьд төрөлтөнд) 45.6 6.3 59 16.1 Эхийн эндэгдэл (100000 амьд төрөлтөнд) 210 17 240 23 Эх сурвалж: ДЭМБ 2015, Дэлхийн банк 2021, Үндэсний Статистикийн Хороо 2020 Хүснэгтээс харахад бусад бага дунд орлоготой орнуудтай харьцуулахад Монгол Улсын ДНБ-д эрүүл мэндийн зардлын эзлэх хувь маш бага 2.2 хувь, улсын төсөвт эрүүл мэндийн зардлын эзлэх хувь, нэг хүнд ногдох эрүүл мэндийн зардлын хувиараа арай өндөр байна. Мөн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж бусад бага дунд орлоготой орнуудаас илүү, их эмчийн 10 мянган хүнд ногдох тоогоор өндөр орлоготой орнуудаас ч илүү байгаа нь харагдаж байна. Мөн хүн амын эрүүл мэндийн үзүүлэлтээр бага дунд орлоготой орнуудыг бодвол харьцангуй сайн байгаа ч өндөр орлоготой оронтой харьцуулахад их эмчийн тооноос бусад бүх үзүүлэлтээр дор байгаа нь уг хүснэгтээс харагдаж байна. 1.9.Дэлхий дахины эрүүл мэндийн санхүүжилтийн зарцуулалт ДЭМБ-аас 2020 онд гаргасан Дэлхий дахины эрүүл мэндийн зарцуулалтын тайланд өндөр, өндөр дунд, бага дунд, бага орлоготой орнуудын эрүүл мэндийн санхүүжилтийн зарцуулалтыг харьцуулсан байна.11 Энэ тайланд дурдсанаар КОВИД-19 цар тахлаас өмнө дэлхийн хэмжээнд эрүүл мэндэд зарцуулах зардал тасралтгүй өссөөр байжээ. 10 https://data.worldbank.org/ https://apps.who.int/iris/bitstream/handle/10665/332070/9789240005105-eng.pdf 11 Vrijburg, K. L., & Hernández-Peña, P. (2020). Global spending on health: Weathering the storm 2020. World Health Organization Working paper, (19.4).

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw