Судалгааны эмхэтгэл-боть 37

161 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 161 Ахлах ангид тус хичээлээр нийгэмд идэвхтэй, оролцоотой иргэн бэлтгэхэд шаардагдах ойлголт, мэдлэг, ур чадварыг олгоход чиглэж, ардчилал, төр засаг, хууль тогтоох үйл ажиллагааны талаарх мэдлэгийг сонирхолтой байдлаар хүргэхийг зорьдог байна. Ирээдүйд нийгэмд хариуцлагатай иргэн болж төлөвших, мөнгө төгрөгөө зөв зүйтэй зарцуулах, санхүүгийн зөв шийдвэр гаргаж байх, хүний эрх ба нийгмийн хариуцлага зэрэг ойлголтыг энэхүү хичээлээр заадаг байна. Ахлах ангийн нийт сурагчдад Иргэний боловсрол хичээлээр хүний эрхийн боловсролыг багтаасан дараах мэдлэг, чадварыг эзэмшүүлэх зорилготой:  Их Британийн төрийн тогтолцоо, ардчилсан засаглалд иргэд хэрхэн идэвхтэй оролцох талаар;  Нийгэмд хууль тогтоомж, шүүхийн тогтолцооны гүйцэтгэх үүрэг болон хууль боловсруулах, батлах үйл явц, түүний хэрэгжилтийн талаар;  Хүний эрх ба нийгмийн хариуцлага; Олон талт байдал, хүртээмж; Тэгш эрх ба нийгмийн шударга ёс; Ардчилал ба идэвхтэй оролцооны талаар;  Цаашид олон нийтийн болон бусад нийгэмд тустай, хариуцлагатай үйл ажиллагаанд оролцох идэвх, сонирхлыг төрүүлэх, хөгжүүлэх, хэвшүүлэх талаар;  Асуудалд олон талаас нь нухацтай хандах, улс төрийн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх, өдөр тутмын мөнгө санхүүгийн асуудлаа зөв зүйтэй зохицуулах зэрэг болно.177 2. БНСУ Хүний эрхийн боловсрол олгодог байгууллагууд Хүний эрхийн үндэсний комисс (National Human Right Commission) БНСУ-д 2001 онд Хүний эрхийн үндэсний комисс байгуулагдсан ба уг байгууллага нь тус улсын дагаж мөрддөг олон улсын хүний эрхийн конвенц, гэрээнүүдэд тусгагдсаны дагуу хүний нэр төр, үнэ цэнэ, эрх чөлөөг дээдэлж, хүний эрхийг баталгаажуулах үүрэгтэй.178 Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 1-р зүйлд хүний нэр төр, үнэ цэнийг хамгаалж, ардчиллын үндсэн зарчмыг баримтлахад хүний эрхийн үндэсний комиссыг байгуулж, хүний халдашгүй дархан эрхийг хамгаалах үйлсэд зориулна гэж заасан. Мөн үндсэн чиг үүрэгт нь олон нийтэд хүний эрхийн боловсрол олгох талаар орсон байдаг ба энэ талаар Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд, НҮБ-ын хүний эрхийн байгууллагуудтай хамтран ажилладаг. Хүний эрхийн сургалтын институт (Human Rights Training Institute) Хүний эрхийн сургалтын институт нь хүний эрхийн талаар заадаг сургагч багш нарыг бэлдэхээс гадна иргэн бүрийг хүний эрхийн боловсрол эзэмшихэд шаардагдах орон зайг хангадаг байгуулллага юм. Тус институтийн сургалтын хөтөлбөрт Хүний эрхийн үндэсний комисст тулгарч байгаа өнөөгийн сэдвүүдийн дагуу мэдлэг, ойлголтыг шингээж өгснөөр хүний эрхийн чанартай боловсрол олгох, хүний эрхийн таатай соёлыг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Кибер хүний эрхийн сургалтын төв (Cyber Human Rights Training Center) Хүний эрхийн боловсролын эрэлт хэрэгцээ тасралтгүй нэмэгдэж байгаатай холбогдуулан Хүний эрхийн үндэсний комиссоос уг сургалтын төвийг байгуулж, зайны сургалтын системийг бий 177 https://www.gov.uk/government/publications/national-curriculum-in-england-citizenship-programmes-of-study 178 https://www.humanrights.go.kr/site/main/index002

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw