Судалгааны эмхэтгэл-боть 37

119 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 119 сэтгэл судлаач, боловсролын сэтгэл судлаач, сэтгэлзүйн дадлагажигч, дадлагажигч боловсролын сэтгэл судлаач, оюутны нийгмийн ажилтан, оюутны сэтгэлзүйн зөвлөх, оюутан сэтгэл судлаачид зэрэг мэргэжилтнүүдийн үйл ажиллагааг зохицуулдаг. Зөвлөл нь Нийгмийн ажил, сэтгэл судлалын тухай хуулийн дагуу мэргэжилтний бүртгэл, мэргэжилтний боловсрол, давтан сурах үйл ажиллагаа, сургалтад нөлөөлж буй асуудал зэрэгт хяналт тавих эрх мэдлийг хэрэгжүүлдэг. Мөн Зөвлөлийн бас нэг чухал үүрэг бол мэргэжлийн бус зан авирын талаар гаргасан гомдол, эсхүл мэргэжлээрээ ажиллах чадвар сул, эргэлзээтэй байгаа хүнтэй хариуцлага тооцох асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдэнэ. Зөвлөлийн гишүүнийг 5 жилийн хугацаатай томилох бөгөөд хугацаа нь дуусахаас өмнө дахин томилуулахаар нэр дэвшүүлж болно. Зөвлөл нь дараах хороодтой байна. 1. Гүйцэтгэх хороо (executive committee) 2. Мэргэжлийн ёс зүйн хороо (professional conduct committee) 3. Давж заалдах хороо (appeal committee) 4. Боловсролын хороо (education committee) 5. Урьдчилан мөрдөн байцаах хороо (preliminary investigation committee) 2. Сэтгэл судлалын холбоо145 (Psychological association of Namibia-PAN) Намибийн сэтгэл судлалын холбоо нь Эрүүл Мэндийн Мэргэжлийн Зөвлөл146 (Health Professions Councils of Namibiа-HPCNA)-д багтдаг бөгөөд Намиби Улс дахь клиник сэтгэл судлаач, боловсролын сэтгэл судлаач, сэтгэлзүйн зөвлөхүүдийн цорын ганц мэргэжлийн холбоо юм. Анх 1987 онд сэтгэл судлалыг шинжлэх ухаан, мэргэжил, эрүүл мэнд, хүний сайн сайхан байдлыг дэмжих хэрэгсэл болгон хөгжүүлэх зорилготойгоор байгуулагдсан байна. Холбооны зорилго нь: - Мэргэжлийн болон ёс суртахууны хэм хэмжээг сурталчлах, дэлгэрүүлэх, мөн шинжлэх ухаанаар дамжуулан сэтгэл судлал, сэтгэл судлаач, сэтгэл зүйчдийн нэр хүндийг дээшлүүлэх; - Сэтгэл судлалыг цаашид хөгжүүлэх, сурталчлахын тулд гадаад харилцаа холбоогоо нэмэгдүүлэх, бэхжүүлэх; - Сэтгэл судлалыг цаашид хөгжүүлэх, сурталчлахын тулд бусад салбарын мэргэжилтнүүдтэй харилцах харилцаа, холбоогоо нэмэгдүүлэх, бэхжүүлэх; - Сэтгэл судлал, олон нийтийн сайн сайхны төлөө, сэтгэлзүйн үйлчилгээний хүртээмж, ашиглалтыг нэмэгдүүлэх; - Олон нийтийн сайн сайхны төлөө сэтгэлзүйн зөвлөгөө үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх; - Гишүүдийн эрх ашгийг хамгаалах, холбооны нөөцийг үр ашигтай удирдах, төлөөллийг өсгөх замаар холбооны ач холбогдлыг нэмэгдүүлж, хөгжүүлэхэд чиглэгдэнэ. Сэтгэл судлалын холбоо нь үйл ажиллагаагаа дүрмээр147 зохицуулдаг бөгөөд 2013 онд баталсан байна. Дүрэм 13 зүйлтэй. 145 Psychological association of Namibia-PAN. http://www.psychologynamibia.org/ 146 Health Professions Councils of Namibiа-HPCNA. https://www.hpcna.com/index.php 147 PAN constitution. http://www.psychologynamibia.org/pan-constitution/

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw