11 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 11 Иймд төрөөс эрүүл мэндийн салбарыг нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавих тогтолцоо буюу улсын төсвөөс давамгай санхүүжүүлэх зарчим (Беверидж систем) бий болсон. Жишээ нь, Их Британид Үндэсний эрүүлийг хамгаалах систем үйлчлэх бөгөөд гол үзэл санаа нь эв санааны нэгдлийн зарчим буюу баян нь ядуудаа, эрүүл нь өвчтэй хүмүүстээ туслах зарчим буюу төвлөрсөн тогтолцоо бүхий төлөвлөлт-хуваарилалтын шинжийг агуулна. Энэ загвар нь өөрийн гэсэн давуу болон сул талтай. Тухайлбал, - өрсөлдөөн үгүй тул эрүүл мэндийн салбарын жам ёсны хөгжлийг идэвхжүүлэх хөшүүрэг бага, улмаар энэ нь эрүүл мэндийн үйлчилгээний чанарт нөлөөлөх сөрөг талтай, түүнчлэн салбарын бүтэц тогтолцоо уян хатан биш байдгаас шалтгаалж удирдлагын үр ашиггүй стратеги баримтлах, техник технологийн шинэчлэл удаашрах зэрэг сул талтай бол өвчнөөс урьдчилан сэргийлэх бодлого, тогтолцоо сайн учраас өвчлөл харьцангуй буурах, өртөг зардал багасах давуу талтай. Эрүүл мэндийн үйлчилгээний нийгмийн даатгалын (Бисмарк) загварын үед хүний эрүүл мэндийг “капитал” гэж авч үздэг. Энэ загварын гол зарчим нь эрүүл мэнд бол хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх нийгмийн үнэт капитал гэх үзэлд тулгуурласан. Энэ загварын онцлог нь төрийн эрүүл мэндийн даатгалын системээр дамжуулан орлогын дахин хуваарилалт хийдэгт оршино. Даатгалын тогтолцоо нь ядуу иргэд, хөдөлмөрийн чадвар алдсан хүмүүсийн нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн дэм болж байдгаараа онцлогтой. Шилжилтийн эдийн засагтай орнуудад хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрэлт хэрэгцээ их байгаа хэдий ч эрүүл мэндийн тусламж үйлчилгээний байгууллагууд хэвийн ажиллахын тулд юуны өмнө санхүүжилтийн уян хатан, тасралтгүй механизмыг бүрдүүлэх шаардлага тулгамдсан асуудал болж байна. Гэвч төсвийн хомсдолд байнга орж байдаг эдгээр орнуудын хувьд эрүүл мэндийн тогтолцооны төрийн санхүүжилтийн загварт найдахад хэцүү. Нөгөө талаас иргэдийн орлогын түвшин, төлбөрийн чадвар муу байх тул эмнэлгийн үйлчилгээг төлбөртэй үзүүлэх боломж хязгаарлагдмал байдаг. Ийм учраас шилжилтийн эдийн засагтай орнуудад эрүүл мэндийн тогтолцооны зах зээлийн санхүүжилтийн загвар дангаараа төдийлөн тохиромжтой биш бөгөөд нийгмийн эмзэг бүлгийн гишүүдийн эрүүл мэндийн үйлчилгээний хэрэгцээг хангахад төрийн оролцоо чухал хэвээр байсаар байна. Шилжилтийн эдийн засгийн хүндрэл бэрхшээл, улс төр-эдийн засгийн нөхцөл байдал, нийгмийн бүлгүүдийн орлогын ялгаа улам нэмэгдсэнтэй холбогдуулан шилжилтийн эдийн засагтай орнууд хүн амыг эрүүл мэндийн үйлчилгээнд тэгш хамруулах боломжийг хангасан оновчтой тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай тулгарч байна. Өнөө цаг үед шилжилтийн эдийн засагтай орнуудын хувьд хөрөнгийн боломжит эх үүсвэрүүдийг эрүүл мэндийн салбарт татан төвлөрүүлэх бүх боломжуудыг судлан ашиглах ёстой гэж экспертүүд зөвлөж байна. Шилжилтийн эдийн засагтай орнуудад дээрх загваруудаас хамгийн тохиромжтой нь санхүүжилтийн олон сувгууд бүхий нийгмийн даатгалын тогтолцооны загвар байх болно. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн салбарыг санхүүжилтийн олон эх үүсвэрт тогтолцоонд шилжүүлж, улсын төсвийн хөрөнгө, нийгмийн даатгалын шимтгэл болон даатгалын компанийн ашгийн хувиар санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх нь оновчтой гэж олон улсын шинжээчид зөвлөж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw