Судалгааны эмхэтгэл-боть 37

31 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 31 2018 онд дэлхий дахинаа эрүүл мэндийн зардал 8.3 их наяд доллар буюу дунджаар улс орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүний 10%-ийг эзэлж байв. Гэхдээ энэ нь сүүлийн таван жилд анх удаа эрүүл мэндийн салбарын зарцуулалт ДНБ-ний өсөлтөөс удаашралтай байсныг харуулдаг. 2000-2018 онд улс орнуудын нэг хүнд ногдох эрүүл мэндийн зарцуулалт тогтмол өсөж байсан ба 2008-2009 оны эдийн засгийн хямралын дараах эрүүл мэндийн зарцуулалтын өсөлт удаашралтай байжээ. Дэлхийн эрүүл мэндийн зарцуулалтын дийлэнх хэсгийг эзэлж буй бүсүүд ба орнууд Эх сурвалж: ДЭМБ 2020 Бага, дунд орлоготой орнуудын эрүүл мэндийн нийт зардалд хувь хүнээс гарч буй зардлын эзлэх хувь 40%-иас дээш хэвээр байна. Эдгээр орнуудын эрүүл мэндийн зардалд зориулсан гадны тусламж оргил үедээ хүрч байсан ба сүүлийн жилүүдэд дундаж орлоготой орнуудын хүлээн авсан гадны тусламжийн эзлэх хувь нэмэгдэж, бага орлоготой орнуудынхаас давсан байна. Энэхүү эрүүл мэндэд үзүүлэх гадны тусламж нь бага, дунд орлоготой орнуудад голчлон халдварт ба шимэгчийн өвчний хөтөлбөрийг санхүүжүүлэхэд ашиглагдсан бол эдгээр орнуудын дотоодын төсөв ихэвчлэн халдварт бус өвчинтэй тэмцэхэд төвлөрч байна. Бага орлоготой орнуудад халдварт өвчинд зарцуулах зардал нийт эрүүл мэндийн зардлын тал хувийг эзэлж байсан бол дунд орлоготой орнуудын гуравны нэгийг эзэлж байна. Харин халдварт бус өвчинд зарцуулах зардал дунд орлоготой орнуудын эрүүл мэндийн зардлын 30 орчим хувийг, бага орлоготой орнуудын 13 орчим хувийг эзэлж байна. Бага, дунд орлоготой орнуудад эрүүл мэндэд чиглэсэн гадны тусламжийн гуравны хоёр нь халдварт өвчинд зарцуулагдаж байгаа ба дундаж орлоготой орнуудад ХДХВ-ийн халдварын эсрэг тэмцэх зардал дангаараа эрүүл мэндийн гадны тусламжийн бараг тэн хагасыг эзэлж байна. Бага орлоготой орнуудад халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэхэд зарцуулах зардлын 37% нь дотоодын сангаас орж ирдэг бол 15% нь гадны тусламжаар орж ирдэг байна. Дундаж орлоготой орнууд энэ зардлынхаа 59%- ийг дотоодын төсвийн хөрөнгөөс бүрдүүлж, 2% нь гадны тусламжаас бүрдэж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw