Судалгааны эмхэтгэл-боть 37

29 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 29 Дээрх 5 үзүүлэлтэд үндэслэн улс орнуудын эрүүл мэндийн тогтолцооны гүйцэтгэлийн индексийг тодорхойлоход 2000 оны байдлаар Франц, Итали тэргүүлж, Япон 10, Норвеги 11, Шинэ Зеланд 41-р байранд тус тус орж байсан ба Монгол Улс эрүүл мэндийн тогтолцооны гүйцэтгэлийн үзүүлэлтээр 145-д жагсаж байжээ. Харин 2021 оны байдлаар эдгээр орнууд тэргүүлэх байр сууриа хадгалсаар байгаа ба Монгол орны үзүүлэлт энэ жилийн тооцоололд судлагдаагүй байна.8 Мөн түүнчлэн Жонс-Хопкинсын Их Сургууль болон Олон улсын цөмийн аюулгүй байдлыг хамгаалах байгууллага хамтран 2019 онд дэлхийн 195 орныг хамруулсан Глобал эрүүл мэндийн аюулгүй байдлын индексийг (Global health security index) боловсруулсан ба үүнд доорх үндсэн 6 категор ба түүнээс салбарлах 34 үзүүлэлтийг нэгтгэн тооцоолсон байна.9 Үүнд: 1. Урьдчилан сэргийлэлт- антибиотикт тэсвэрт чанар, зоонозын өвчнүүд, биологийн аюулгүй байдал, биологийн аюулгүй байдлын хамгаалалт, хариуцлагатай шинжлэх ухаан, дархлаажуулалт 2. Илрүүлэг-лабораторын тогтолцоо, шуурхай хяналт, мэдээлэл, тархвар судлалын боловсон хүчин, хүн, амьтан, орчны өгөгдлийг нэгтгэж дүгнэх байдал 3. Хариу арга хэмжээ авах-онцгой байдлын үеийн бэлэн байдал, төлөвлөгөөтэй байдал, онцгой байдалд үзүүлэх үйл ажиллагаа, нийгмийн эрүүл мэнд ба аюулгүй байдлын уялдаа холбоо, эрсдэлийг үнэлэх, харилцаа холбооны дэд бүтэц, аялал жуулчлал ба худалдааны хязгаарлалт 4. Эрүүл мэнд- эмнэлгийн хүчин чадал, эрүүл мэндийн ажилчдын хуваарилалт, эрүүл мэндийн хүртээмжтэй байдал, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед эрүүл мэндийн ажилтантай холбоо харилцаатай байх боломж, халдварт өвчнийг хянах туршлага, тоног төхөөрөмжийн хүрэлцээтэй байдал, анагаах ухааны шинэ аргачлалыг турших, зөвшөөрөл гаргах чадамж 5. Нормативууд- нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед олон улсад мэдээлэх, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын арга хэмжээг авахдаа олон улсын гэрээнд нэгдэх, олон улсын амлалт, олон улсын хүн ба амьтны эрүүл мэндийн аюулгүй байдлын судалгаанд нэгдэх, уг судалгаанд зориулж төсвөөс санхүүжилт гарсан эсэх, генийн ба биологийн өгөгдөл, дээжээ хуваалцах эсэх 6. Эрсдэл- улс төрийн ба аюулгүй байдлын эрсдэл, нийгэм эдийн засгийн эрсдэл, дэд бүтцийн чадавх, орчны эрсдэл, нийгмийн эрүүл мэндийн эмзэг байдал (дундаж наслалт, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, шаардлага хангасан ундны ус, ариун цэврийн байгууламжийн хангамж, нэг хүнд ногдох эрүүл мэндийн төсвийн зарцуулалт) Дээрх үзүүлэлтүүдийг нэгтгэн Глобал эрүүл мэндийн аюулгүй байдлын индексийг тооцоолон гаргахад АНУ, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант улс (ИБУИНХУ) тэргүүлж, Норвеги 16, Япон 21, Шинэ Зеланд 35-д жагссан бол Монгол Улс 46-д жагссан байна. 1.8.Дэлхийн улс орнуудын эрүүл мэндийн салбарын ерөнхий үзүүлэлт ба Монгол Улсын нөхцөл байдал Дэлхий дахинаа эрүүл мэндийн тогтолцоог үнэлж дүгнэхдээ эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, эрүүл мэндийн салбарт зарцуулах зардал, хүн амын эрүүл 8 https://worldpopulationreview.com/country-rankings/best-healthcare-in-the-world 9 https://www.ghsindex.org

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw