175 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 175 тохиолдолд холбогдох хуулиар зохицуулна. Дээрэлхэлт, түүнтэй хэрхэн тэмцэх, дээрэлхүүлж буй хүүхдийг олж таних, түүнд туслах зэрэг багш, сурган хүмүүжүүлэгчдийн эзэмшвэл зохих дадлуудыг Боловсролын яамнаас болон тухайн сургуулиас, Сингапурын Хүүхдийн Нийгэмлэгээс зохион байгуулдаг сургалтуудаар багш, сурган хүмүүжүүлэгчдэд тодорхой давтамжтайгаар олгодог байна. Сургуулийн орчин дахь дээрэлхэх зөрчлийг арилгахад эцэг эх, гэр бүлийнхний төдийгүй хамт суралцаж буй сурагч хүүхдүүдийн тусламж дэмжлэг, хамтын ажиллагааг нэн чухалд тооцдог ажээ. Тайвань нь ЕБС-ийн орчин дахь хүүхэд хамгаалал, ёс зүйн зөрчлийн асуудлыг “Хүйсийн тэгш боловсролын тухай хууль” (Gender Equity Education Act) болон “Хүүхэд, залуучуудын эрх ашгийг хамгаалах тухай хууль” (The Protection of Children and Youths Welfare and Rights Act)-ийн хүрээнд шийдвэрлэж байна. Хүйсийн тэгш боловсролын тухай хуульд жендэрийн тэгш байдлыг хангах, жендэрийн ялгаварлан гадуурхалтыг арилгах, хүний нэр төрийг хамгаалах, жендэрийн тэгш байдлыг хангасан боловсролын нөөц, орчныг бүрдүүлэх зорилготой байна. Хүүхэд, залуучуудын эрх ашгийг хамгаалах тухай хууль хүүхэд өсвөр үеийнхний бие, оюун санааны эрүүл мэндийг дэмжих, тэдний ашиг сонирхлыг хамгаалах, сайн сайхан байдлыг хөгжүүлэх зорилготой байна. Энэ хуульд хүүхэд, залуучууд гэж 12-18 настай, насанд хүрээгүй хүмүүсийг хамааруулж байна. Мөн эцэг эх, асран хамгаалагч нь хүүхэд, залуучуудын хамгаалал, хүмүүжлийн асуудлыг хариуцах ба эрх бүхий байгууллага болон хүүхэд хамгааллын байгууллагууд тус хуульд заасан арга хэмжээг авч ажиллахаар заажээ. Харин нэгдсэн байдлаар ЕБС-ийн ёс зүйн загвар дүрэм байхгүй бөгөөд сургуулиуд хууль, тогтоомжийн ерөнхий зохицуулалтын хүрээнд ёс зүйн дүрмээ дотооддоо батлан мөрддөг байна. Түлхүүр үг: сургуулийн орчин дахь хүчирхийлэл, дээрэлхэлт, цахим дээрэлхэлт, хохирогч сурагч, дээрэлхүү сурагч Keywords: school violence, bullying, cyber-bullying, victim student, aggressor student
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw