Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

/2008-2013 он/ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ (2008-2013)

Decisions of the Constitutional Court of Mongolia has been published within the framework «Safeguarding Human Rights and Democracy through Constitutional Court Reform» project jointly implemented by the Swiss Agency for Development and Cooperation and the Secretariat of the Constitutional Court of Mongolia. Швейцарын хөгжлийн агентлаг болон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар хамтран хэрэгжүүлж буй “Үндсэн хуулийн шүүхийн шинэтгэл ба ардчилал, хүний эрх” төслийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэлийг хэвлүүлэв. Эмхэтгэсэн: С.Алтанхуяг А.Ням-Оюун Л.Пүрэвцэцэг Эх бэлтгэсэн: Д.Түвшинбаяр Хянасан: Р.Мухийт Р.Анар Техник редактор: Д.Баянбилэг ISBN 978-9919-9062-8-3 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар, 2025. ННА-67 ДАА-340 М-692

3 АГУУЛГА 1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2008.01.24 Дугаар 01 Улсын Их Хурлын тухай хууль, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 15 2. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2008.02.15 Дугаар 01 Улсын Их Хурал Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлахдаа Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 27 3. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2008.02.20 Дугаар 02 Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 65 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг шийдвэрлэсэн тухай ...... 35 4. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2008.02.27 Дугаар 03 Улсын Их Хурлын 2007 оны 102 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай ...... 47 5. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2008.04.10 Дугаар 20 Үндсэн хуулийн цэцийн 2008 оны 03 дугаар дүгнэлтийн тухай ...... 55 6. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2008.02.29 Дугаар 04 Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 8.1.4, 8.1.5 дахь заалтууд Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн эсэх тухай маргааныг шийдвэрлэсэн тухай ...... 57 7. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2008.04.10 Дугаар 22 Үндсэн хуулийн цэцийн 2008 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай ...... 65

4 8. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2008.05.07 Дугаар 02 Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 8.1.4, 8.1.5 дахь заалтууд Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай ...... 67 9. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2008.04.16 Дугаар 05 Монгол Улсын Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл, түүний тайлбар нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн эсэх тухай маргааныг шийдвэрлэсэн тухай ...... 75 10. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2008.05.14 Дугаар 06 Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай ...... 87 11. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2008.05.20 Дугаар 38 Үндсэн хуулийн цэцийн 2008 оны 06 дугаар дүгнэлтийн тухай ...... 93 12. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2008.10.10 Дугаар 07 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 95 13. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2008.10.16 Дугаар 27 Үндсэн хуулийн цэцийн 2008 оны 07 дугаар дүгнэлтийн тухай ...... 101 14. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2008.11.19 Дугаар 03 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай ...... 103 15. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2008.10.29 Дугаар 08 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.2 дахь хэсэгт “…шүүхийн шийдвэрт гомдол гаргахгүй” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 109

5 16. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2008.11.13 Дугаар 32 Үндсэн хуулийн цэцийн 2008 оны 08 дугаар дүгнэлтийн тухай ...... 115 17. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2008.11.05 Дугаар 09 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 117 18. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2008.12.17 Дугаар 10 Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 дахь хэсгийн “…санал нэгдсэн дүгнэлт гарган …” гэсэн нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 127 19. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2009.06.10 Дугаар 03 Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 дахь хэсгийн “…санал нэгдсэн дүгнэлт гарган …” гэсэн нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай ...... 137 20. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2009.03.04 Дугаар 01 Төрийн албаны тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 149 21. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2009.03.12 Дугаар 24 Үндсэн хуулийн цэцийн 2009 оны 01 дүгээр дүгнэлтийн тухай ...... 159 22. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2009.03.11 Дугаар 02 Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 161

6 23. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2009.04.09 Дугаар 29 Үндсэн хуулийн цэцийн 2009 оны 02 дугаар дүгнэлтийн тухай ...... 171 24. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2009.05.20 Дугаар 01 Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4, 25.5 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай ...... 173 25. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2009.04.15 Дугаар 03 Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалт, мөн зүйлийн 17.6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 183 26. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2009.05.27 Дугаар 02 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 2/03 дугаар дүгнэлтийн дагуу хүчингүй болсон Онцгой албан татварын тухай хуулийн заалтыг дахин сэргээсэн эсэх тухай маргааныг хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн тухай ...... 193 27. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2009.11.04 Дугаар 04 Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 201 28. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2009.12.03 Дугаар 86 Үндсэн хуулийн цэцийн 2009 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай ...... 207 29. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2010.01.22 Дугаар 01 Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай ...... 209

7 30. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2009.11.13 Дугаар 05 Цөмийн энергийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 221 31. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2009.11.18 Дугаар 06 Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 235 32. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2009.11.25 Дугаар 07 Ашигт малтмалын тухай хууль, Иргэний хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 241 33. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2010.03.24 Дугаар 01 Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 253 34. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2010.04.22 Дугаар 19 Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 01 дүгээр дүгнэлтийн тухай ...... 261 35. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2010.04.02 Дугаар 02 Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 263 36. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2010.04.30 Дугаар 22 Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 02 дугаар дүгнэлтийн тухай ...... 273 37. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2010.06.09. Дугаар 02 Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай ...... 275

8 38. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2010.06.30 Дугаар 03 Банкны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 293 39. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2010.07.07 Дугаар 04 Засгийн газрын 2009 оны 86 дугаар тогтоолын заалт Үндсэн хуулийн холбогдохзаалтыг зөрчсөн эсэх тухай маргааныгхянан шийдвэрлэсэн тухай ...... 309 40. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2010.07.15 Дугаар 49 Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай ...... 317 41. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2010.10.27 Дугаар 05 Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйл Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 319 42. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2010.11.10 Дугаар 06 Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг болон 40.1.1; 40.1.2 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 331 43. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2010.11.17 Дугаар 07 Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн50 дугаар зүйлийн 50.7 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 345 44. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2010.12.02 Дугаар 70 Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 07 дугаар дүгнэлтийн тухай ...... 355

9 45. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2011.01.05 Дугаар 01 Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.7 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай ...... 357 46. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2010.11.24 Дугаар 08 Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3,17.4 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн 18.1.2 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 367 47. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2010.12.02 Дугаар 71 Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 08 дугаар дүгнэлтийн тухай ...... 381 48. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2011.01.07 Дугаар 02 Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн 18.1.2 дахь заалт Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3, 4 дэх хэсгийн заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай ...... 383 49. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2011.06.14 Дугаар 01 Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 393 50. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2011.06.15 Дугаар 02 Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 401

10 51. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2011.10.21 Дугаар 03 Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 415 52. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2012.01.12 Дугаар 05 Yндсэн хуулийн цэцийн 2011 оны 03 дугаар дүгнэлтийн тухай ...... 423 53. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2012.02.15 Дугаар 02 Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай ...... 425 54. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2011.12.07 Дугаар 04 Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 435 55. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2012.01.05 Дугаар 03 Үндсэн хуулийн цэцийн 2011 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай ...... 447 56. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2012.02.08 Дугаар 01 Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай ...... 449 57. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2011.12.27 Дугаар 05 Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолын 3 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 463 58. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2012.01.25 Дугаар 01 Засгийн газрын 2007 оны 250 дугаар тогтоолын 3 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 471

11 59. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2012.03.28 Дугаар 02 Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтын холбогдох хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 477 60. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2012.04.19 Дугаар 26 Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02 дугаар дүгнэлтийн тухай ...... 493 61. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2012.05.02 Дугаар 03 Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтын холбогдох хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай ...... 495 62. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2012.05.09 Дугаар 03 Эрүүгийн хуулийн 294 дүгээр зүйлийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 517 63. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2012.10.10 Дугаар 04 Компанийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 523 64. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2012.12.12 Дугаар 05 Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн 1 дүгээр хавсралтын зарим хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 545 65. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2013.02.01 Дугаар 01 Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 160 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 553

12 66. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2013.05.08 Дугаар 02 Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Прокурорын байгууллагын тухай хууль, Авлигын эсрэг хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 559 67. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2013.10.09 Дугаар 03 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 569 68. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2013.10.18 Дугаар 54 Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 03 дугаар дүгнэлтийн тухай ...... 577 69. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2013.11.27 Дугаар 01 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай ...... 579 70. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2013.11.13 Дугаар 04 Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 589 71. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2013.11.28 Дугаар 64 Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай ...... 597 72. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2014.01.08 Дугаар 01 Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай ...... 599

13 73. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2013.12.11 Дугаар 05 Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 609 74. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2013.12.18 Дугаар 06 Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 615 75. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2014.01.09 Дугаар 11 Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 06 дугаар дүгнэлтийн тухай ...... 623

15 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ 2008.01.24 Дугаар 01 Улаанбаатар хот Улсын Их Хурлын тухай хууль, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 15.00 цаг Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүдэд Н.Жанцан, П.Очирбат, Ж.Амарсанаа /илтгэгч/, Ц.Сарантуяа, Д.Наранчимэг, Д.Мөнхгэрэл, Б.Пүрэвням нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд өргөдөл гаргагч Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Хайдав, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж, Т.Очирхүү нар оролцов. Нэг: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Хайдав 2007 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдөлдөө: “Үндсэн хуулийн цэцийн 2007 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Улсын Их Хурал хэрэгжүүлэхдээ Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрхэд халдаж, Үндсэн хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан байна. Улсын Их Хурлын даргын бүрэн эрхийн хугацаа, бүрэн эрх нь

16 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хугацаанаас өмнө дуусгавар болох тухай асуудлыг Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн заалтуудаар хуульчлан тогтоосон байна. Ингэхдээ Улсын Их Хурлын өөрийнх нь санаачилгаар бус дуусгавар болох асуудлыг 10 дугаар зүйлийн 2-ын заалтуудаар тодорхойлж, харин Улсын Их Хурал өөрийн санаачлагаар 10 дугаар зүйлийн 2-ын заалтуудад зааснаас бусад үндэслэлээр Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг 10 дугаар зүйлийн 3 заалтаар зохицуулахаар хуульчилсан гэж үзэж байна. 10 дугаар зүйлийн 2-ын 2, 3, 4, 5-д заасан үндэслэлээр Улсын Их Хурлын даргын бүрэн эрх дуусгавар болсон тохиолдолд түүнийг хэрэгжүүлэхдээ 10 дугаар зүйлийн 4-т “Энэ хуулийн 10.2.2, 10.2.3-т заасан тохиолдолд Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх, 10.2.4, 10.2.5-д заасан тохиолдолд огцруулах тухай тогтоол батална.” гэж тов тодорхой хуульчлан тогтоосон байна. Улсын Их Хурлын дарга тодорхой хуулиудад засвар хийсэн нь огцруулах үндэслэл бүхий Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болох тухай иргэдийн өргөдлийн дагуу Үндсэн хуулийн цэц 2007 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн их суудлын хуралдаанаараа уг асуудлыг хянан хэлэлцээд “хууль засварласан нь Үндсэн хууль зөрчиж, энэ нь огцруулах үндэслэл мөн” гэсэн дүгнэлтийг гаргасан билээ. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх тухай бус, харин Үндсэн хуулийн цэцийн “Улсын Их Хурлын даргыг огцруулах үндэслэл мөн” гэсэн дүгнэлт Улсын Их Хурлын даргыг огцруулах үндэслэл болох эсэх тухай” хэлэлцэн огцруулах үндэслэлгүй гэсэн шийдвэрийг нууц санал хураалтаар гарган Улсын Их Хуралд хэлэлцүүлэхээр оруулсан байна. Улсын Их Хурал 2007 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцээд Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 заалтыг баримтлан Төрийн байгуулалтын байнгын хорооны шийдвэрийг “дэмжих, дэмжихгүй” гэсэн асуултаар нууц санал хураалт явуулан олонхийн саналаар Улсын Их Хурлын даргыг огцруулахгүй байх шийдвэрт хүрсэн байна. Энэ нь Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй, Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.4-т заасан үндэслэлээр 10.2-т “...бүрэн эрх нь дуусгавар болно” гэж зааснаар нэгэнт дуусгавар болсон бүрэн эрхийг “сэргээсэн” шийдвэр болж Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрхэд халдан, Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт, 66 дугаар зүйлийн 3 дахь заалт, 67 дугаар зүйл, 70 дугаар зүйлийн 1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн байна.” гэжээ.

17 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Хоёр. Иргэн Н.Хайдав 2007 оны 12 дугаар сарын 24, 2008 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр тус тус Үндсэн хуулийн цэцэд хандаж өргөдлийн шаардлагаа дараахь байдлаар нэмэгдүүлсэн байна. Үүнд: “1. ...Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.5-ын “Үндсэн хуулийн цэц гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан” гэсэн заалтын “...Улсын Их Хурал хүлээн авсан” гэсэн нь Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.4 заалттай агуулга зарчмын хувьд адил байгаа тул миний нэхэмжлэлдээ дурдсан Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг мөн адил зөрчсөн гэж үзэж байгаа тул Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.5 заалтын “...Улсын Их Хурал хүлээн авсан” гэсэн хэсгийг хүчингүй болгож өгөхийг уламжилж байна. 2. ...Үндсэн хуулийн цэцээс огцруулах үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт гаргах асуудал нь зөвхөн Улсын Их Хурлын дарга, гишүүдээр хязгаарлагддаггүй болно. Энэ асуудлаар урьд нь Үндсэн хуулийн цэц тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Улсын Их Хурлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2, 3 заалтууд, 45 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгийн заалтууд Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн болохыг тогтоон дүгнэлт гаргасан байна. Гэтэл Улсын Их Хурлаас батлан гаргасан Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуульд Үндсэн хуулийн цэцээс зарим албан тушаалтнуудыг Үндсэн хууль зөрчсөн болон огцруулах, эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг хэрэгжүүлэхтэй холбогдсон зарим заалтууд Үндсэн хууль зөрчсөн байх тул өргөдлийнхөө нэхэмжлэлтэй хамтад нь хянан хэлэлцүүлж нэг мөр эцэслэн шийдвэрлүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байна. а/ Дээрх хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.9-д “Цэц тухайн албан тушаалтныг огцруулах, эгүүлэн татах үндэслэл байна гэсэн дүгнэлт гаргасан бол түүнийг огцруулах, эгүүлэн татах эсэх асуудлыг энэ хуульд заасны дагуу хэлэлцэж шийдвэрлэх бөгөөд харин Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг хуралдаанд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхи дэмжсэн бол энэ тухай хууль батална” гэсэн заалтын “...тухайн албан тушаалтныг ...түүнийг огцруулах, эгүүлэн татах асуудлыг энэ хуульд заасны дагуу хэлэлцэж шийдвэрлэх...” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 3 дахь заалт, 67 дугаар зүйлийг;

18 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл б/ Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Ерөнхийлөгч гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн Цэц Ерөнхийлөгчийг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасан бол эдгээр шийдвэр гарснаас хойш 7 хоногийн дотор Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороо Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргана” гэсэн заалт, мөн 35 дугаар зүйлийн 2-д “Нэгдсэн хуралдаан шүүхийн тогтоол, Цэцийн дүгнэлт, Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэж ил санал хураалт явуулж хуралдаанд оролцсон нийт гишүүний дийлэнхи олонхи дэмжсэн бол Ерөнхийлөгчийг огцруулах тухай хууль батална” гэсэн заалтын “...шүүхийн тогтоол... Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг...” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь заалт, 44 дүгээр зүйлийн 1 дэх заалт, 50 дугаар зүйлийн 2 дахь заалт, 66 дугаар зүйлийн 3 дахь заалт, 67 дугаар зүйл заалтуудыг; в/ Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д “Нэгдсэн хуралдаан Байнгын хорооны санал, дүгнэлт гарснаас хойш 7 хоногийн дотор хуралдаж Байнгын хорооны, хэрэв Цэц дүгнэлт гаргасан бол түүний дүгнэлтийг сонсож илээр санал хураалт явуулж гишүүдийн олонхи дэмжсэн бол огцруулах тухай тогтоол батална” гэсэн заалтын “... хэрэв Цэц дүгнэлт гаргасан бол түүний дүгнэлтийг...” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 3 дахь заалтыг, 67 дугаар зүйл, заалтыг тус тус зөрчсөн байна” гэжээ. Гурав. Улсын Их Хурлын даргын 2008 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 16, 17 дугаар захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж, Т.Очирхүү нар Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа: “1. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.5, 10 дугаар зүйлийн 10.2.4 дэх заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4-ийг зөрчөөгүй талаар: 1/ Иргэн Н.Хайдав 2007 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд гарсан өргөдөлдөө Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.5, 10 дугаар зүйлийн 10.2.4 дэх заалтын “... Улсын Их Хурал хүлээн авсан” гэсэн нь тус тус Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4-ийг тус тус зөрчсөн байна

19 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл гэжээ. Ийнхүү зөрчсөн гэсэн үндэслэлээ “Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4-т зааснаар гаргасан дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авах, эсэх тухай эрх Улсын Их Хуралд Үндсэн хуулиар олгогдоогүй бөгөөд зөвхөн хэрэгжүүлэх үүрэгтэй”, Улсын Их Хурлын дарга, гишүүнийг огцруулах үндэслэлтэй гэж Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргавал Улсын Их Хурлын дарга, гишүүний бүрэн эрх шууд дуусгавар болно /2007.06.11-ний өдрийн өргөдөл, 2007.12.24-ний өдрийн нэмэлт тайлбар/ гэж үзэж тайлбарлажээ. Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 4-т заасан асуудлаар гаргасан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал зөвшөөрөх, эс зөвшөөрөх асуудлыг хэлэлцдэггүй бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, түүнийг хэлэлцэх журмыг тогтоосон заалтуудаас энэ нь тодорхой харагдаж байна. Тухайлбал, уг хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.4-т “нэгдсэн хуралдаан холбогдох албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлттэй танилцсаны дараа уг албан тушаалтныг огцруулах, эгүүлэн татах эсэх асуудлыг хэлэлцэх эсэх, тухай зөрчлийг арилгуулах талаар Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэнэ; ” мөн зүйлийн 32.2.9. “Цэц тухайн албан тушаалтныг огцруулах, эгүүлэн татах үндэслэл байна гэж дүгнэлт гаргасан бол түүнийг огцруулах, эгүүлэн татах эсэх асуудлыг энэ дэгд заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэх...” гэснээс харахад Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцээс албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн эсэх болон огцруулах, эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх талаар гаргасан дүгнэлтийн зөв, бурууг дүгнэж, дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөх талаар шийдвэр гаргахгүй, Цэц дүгнэлт гаргасныг үндэслэн Улсын Их Хурал албан тушаалтныг огцруулах, эгүүлэн татах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэдэг байна. Харин иргэн Н.Хайдавын өргөдөлд Улсын Их Хурлын дарга, гишүүнийг огцруулах, эгүүлэн татах үндэслэлтэй талаар гаргасан “Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хэрэгжүүлэх үүрэгтэй” гэсэн нь Улсын Их Хурлын бүрэн эрх, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдалд халдах, цаашилбал, хууль тогтоох эрх мэдлийн байгууллагын бие даасан байдлыг хөндөж байна. Үндсэн хуульд төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэж төрийн 3 институцэд хуваарилсан нь энэхүү 3 институцыг “хооронд нь харилцан хамаарал, хяналт, тэнцэлтэй болгох гэсэн зорилготой” юм. Нөгөө талаар энэ 3 эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллага хуульд заасан чиг үүргээ,

20 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хуулиар олгосон эрхийн хүрээнд, хуульд заасан журмаар бие даан хэрэгжүүлдэг байх ёстой. Улсын Их Хурал бол хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэг, төлөөллийн байгууллага бөгөөд түүний гишүүнийг Үндсэн хуульд зааснаар “Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд, нийтээрээ, чөлөөтэй, шууд...” сонгодог ба өөрийн легитем шинжээ ардчилсан замаар “олж авдаг” төрийн эрх барих дээд байгууллага билээ. Харин хууль тогтоох эрх мэдлийн байгууллага нь өөрийн бүрэн эрхийг хяналтгүйгээр, дур зоргоор эдлэх боломжийг хязгаарлахын тулд шүүх болон Үндсэн хуулийн цэц нь түүнд болон түүний гишүүн Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг зөрчсөн эсэхэд хяналт тавьж байдаг. Нөгөө талаар хууль тогтоох байгууллага өөрийн бүрэн эрхээ бие даан хэрэгжүүлж, бодлогын шийдвэр гаргахад түүний гишүүний халдашгүй байдал нэг баталгаа нь болж байдаг. Иймээс Монгол Улсын Үндсэн хуульд Улсын Их Хурал, Үндсэн хуулийн цэцийн харилцан хамаарлыг нэг тал нь нөгөөгөө бүрэн хянах давуу байдал олгохгүйгээр, Үндсэн хуулийн цэцийн хараат бус байдалд нөлөөлөх боломжгүйгээр, Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Үндсэн хууль зөрчсөн бол зөрчлийг арилгаж байхаар хуульчилж өгсөн байдаг. Ингэхдээ Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасан асуудлыг хэлэлцэж дүгнэлт, хэрэв Улсын Их Хурал энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй бол эцсийн шийдвэр гаргадаг бөгөөд харин 3, 4-т заасан асуудлаар тухайлбал, Улсын Их Хурлын дарга, Улсын Их Хурлын гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэх, тэднийг огцруулах, эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулдаг байхаар харин дүгнэлт гарсныг үндэслэн Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах, Улсын Их Хурлын даргыг огцруулах эсэх асуудлыг Улсын Их Хурал өөрийн бүрэн эрхэд хадгалан шийдвэрлэдэг байхаар Үндсэн хуульд тусгажээ. Түүнчлэн энэ нь нөгөө талаар Үндсэн хуулийн цэц улс төрийн албан тушаалтныг огцруулах, эгүүлэн татах замаар улс төрийн үйл ажиллагаа, нөлөөлөлд орохоос сэргийлсэн бас аливаа албан тушаалтныг эгүүлэн татах буюу огцруулах асуудлаар түүнийг анх томилсон буюу бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн субьект эцсийн шийдвэр гаргана гэсэн агуулга давхар явж байгаа гэж үзэж байна. Харин иргэн Н.Хайдавын бичсэнээр бол, Үндсэн хуулийн цэц нь Улсын Их Хурлын дарга, Улсын Их Хурлын гишүүнийг огцруулах, эгүүлэн татах эрхтэй болж байна. Ингэснээр бидний дээр хэлсэн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5