Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

185 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хариуцлага хүлээлгэх”-ээр заасан байна. …Хуулиудын хүрээнд цогцлуулан авч үзвэл “дадлагажигч” нь эрх зүйн тусгай чадамжтай субъект /их эмч/ бус бөгөөд зөвхөн анхны тусламж үзүүлэх субъект юм. Гэтэл энэхүү анхны тусламж үзүүлэх эрх, үүрэг бүхий субъект нь Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1-д заасны дагуу нэг ба хоёрдугаар шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхээр заасан нь Эрүүлийн мэндийн тухай хууль нь зөвхөн Үндсэн хууль, Эрүүгийн хуулийн үзэл баримтлалыг зөрчсөн төдийгүй, уг хуулийн дотоод зүйл заалтууд нь хоорондоо зөрчилдөж байгааг харуулж байна. Энэхүү шинэчилсэн найруулгын гол агуулга нь гэвэл шинээр төгсөн гарч буй залуу эмч нарыг дадлага туршлагажуулах, нөгөө талаас эмч хомсдолтой байдаг хөдөө орон нутгийн иргэдийн эмнэлгийн тусламж үйлчилгээг хямд төсөр аргаар хангах зорилгоор баталсан болов уу. Эмч хүн гэдэг нь анагаахын сургуулийг төгссөн л бол бүхнийг мэдэгч, чадагч болдоггүй харин тэд ажил хөдөлмөрийн практикт өдөр тутам шинийг сурч, мэдэж, дадал туршлага суудаг юм. Тийм ч учраас дэлхийн жишгээс харахад анагаах ухааны салбарт төгсөлтийн дараахь сургалт буюу резидентурын сургалт гэсэн ойлголт байдаг. Энэ сургалтад оролцож буй эмч нь лицензтэй байдаг учраас суралцахынхаа хажуугаар ажлаа хийгээд , цалингаа авдаг жишигтэй. Гэтэл хуулийн шинэчилсэн найруулга ёсоор бол энэ хоёр жилийн хугацаанд тэднийг дадлагажигч нэрийн дор үндсэндээ хаясан буюу ямар нэгэн мэдлэг мэргэжил дээшлүүлэх сургалт зохиогдох нь байтугай Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд “иргэн хүн сурч боловсрох, …эрхтэй” хэмээн заагдсан эрх нь өнөөдөр хаагдмал байна. - “Хүнийг … эрхэлсэн ажил, албан тушаал, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно”, “…оршин суух газраа сонгох…” Анагаахын сургуульд суралцах хугацаандаа төрийн сангийн зардлаар суралцаж төгссөн бол өөрийн нь саналыг үл харгалзан орон нутагт томилдог, харин сургалтын төлбөрөө хувиараа төлсөн бол хотод аль нэг өрхийн эмнэлэгт хуваарилагдах магадлалтай байдаг нь яав ч ардчилсан нийгмийн жишиг биш буй заа. Гэсэн хэдий ч бакалаврын сургалтын төлбөрөө яаж төлснөөс үл хамааран хотод оршин суудаг төгсөгчдийг хөдөө орон нутагт хувиарласан тохиолдлууд цөөнгүй. Үүнээс бол хамгийн наад зах нь ямар эрсдэл учирч болох вэ гэвээс гэр бүл салалт, тэдний үр хүүхэд өнчрөхийг үгүйсгэхгүй (бусад

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5