188 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл байвал зохино: Нэгдүгээрт, анагаах ухааны боловсрол олгох тусгай зөвшөөрөл бүхий сургууль төгссөн байх. Хоёрдугаарт, Эрүүл мэндийн тухай хуулийн 17.3.1-д заасан эмнэлэгт 2 жил дадлагажигчаар ажилласан байх. Гуравдугаарт, мэргэжлийн шалгалт өгч тэнцсэн байх. Дээрх шаардлага, нөхцөлийг хангасан дадлагажигч нь мэргэжлийн буюу эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах бүрэн эрхтэй. Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6 дахь хэсэг буюу “Дадлагажигчаар ажиллуулахад эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардлагагүй” гэсэн заалт нь тусгай зөвшөөрөлгүй этгээд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр заасан. …Өвчнийг оношлох, илааршуулах, өвчтөнийг сэргээн засах, өвчлөхөөс сэргийлэхэд чиглэгдсэн эмчийн мэргэжлийн цогц үйл ажиллагааг эмчлэх үйл ажиллагаа хэмээн ойлгохоор Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан билээ. Дээрх заалтаас үзэхэд өвчнийг оношлох, илааршуулах, өвчтөнийг сэргээн засах үйл ажиллагааг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан их эмч, бага эмч эрхэлнэ. Дадлагажигч энэхүү үүргийг гүйцэтгэхгүй юм. Харин хүний өвчин, эмгэг, гэмтлийг илрүүлэх, оношлох, магадлах, илааршуулах, сэргээн засах, сэргийлэх болон эх барихад чиглэгдсэн эмч, эмнэлгийн бусад мэргэжилтний дангаар буюу хамтран гүйцэтгэх үйл ажиллагааг эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хамрахаар Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан билээ. Энэхүү заалт ёсоор дадлагажигч нь мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий эмчид туслах, түүнчлэн өвчтөнийг урьдчилан үзэж өвчин, эмгэгийн талаар тавьсан оношоо хянуулж, баталгаажуулан хамтран ажиллахаар заажээ. Харин дадлагажигч нь бие дааж өвчтөний өвчнийг оношлох, эмийн жор бичих эрх эдлэхгүй болно. 2. Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн “Хүнийг … эрхэлсэн ажил, албан тушаал, …боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн заалтыг зөрчсөн гэх талаар: Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтын дагуу нүүр ам судлал, уламжлалт анагаах ухааны чиглэлээрх
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5