39 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 2500-3000 метрийн гүнд шахдаг, түүнийг эргүүлэн газрын гадаргууд буцаан гаргадаггүй. Энэ нь бусад ашигт малтмалын олборлолт, ноос ноолуур угаах гэх мэт хөнгөн аж үйлдвэрийн салбарт химийн бодисыг ашиглаж буй арга технологоос эрс ялгаатай юм. Газрын тосны үйл ажиллагаанд ашиглагдаж буй химийн бодис, хаягдал нь газрын гадаргуу, гол мөрөн, нуур цөөрөм, усан санд орох нөлөөлөлгүй юм. Өргөдөлд дурьдаад байгаа цианид натри, мөнгөн ус нь алт цэвэршүүлэхэд хэрэглэгдэг химийн бодис бөгөөд тэдгээрийг газрын тосны өрөмдлөгийн болон туршилт үйлчилгээний ажилд огт хэрэглэдэггүй төдийгүй Баянхошууны, Бичигтийн боомтуудаар цианит натри, мөнгөн усыг импортлож байгаагүй, цаашид ч дээрх боомтуудаар цианит натри, мөнгөн усыг импортлохгүй болно. Монгол Улсын Засгийн газар монгол улсад ашиглах химийн бодисын нэр төрөл, тоо хэмжээнд хяналт тавих, хортой, аюултай бодисыг ашиглахыг хориглох, хязгаарлах зорилгоор “Монгол улсад ашиглахыг хориглосон буюу хязгаарласан химийн бодисын жагсаалт”-ыг 2007 оны 95 дугаар тогтоолоор шинэчлэн баталж, уг жагсаалтад 30 бодис хамрагдаж байсныг бодит байдалд нийцүүлэн хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд хортой 111 бодисыг оруулсан бөгөөд эдгээрээс 28 бодисын ашиглалтыг хязгаарлаж, үлдсэн 83-г бүрмөсөн хориглохоор шийдвэрлэсэн юм. Үүний дотор мөнгөн ус болон натрийн цианидыг Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн бодисын жагсаалтад багтаасан ба тэдгээр бодисыг зөвхөн тодорхой зорилгоор, тодорхой тоо хэмжээгээр импортлож, ашиглаж байхаар тусгасан байдаг. Иймд өргөдөлд дурьдаад байгаа Цианит натри, мөнгөн усыг Баянхошууны болон Бичигтийн боомтуудаар огт оруулж ирдэггүй бөгөөд Засгийн газрын 95 дугаар тогтоолоор мөнгөн ус болон натрийн цианидыг Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн бодисын жагсаалтад багтаасан ба тэдгээр бодисыг зөвхөн тодорхой зорилгоор, тодорхой тоо хэмжээгээр импортлож, ашиглаж байхаар тусгасан байх тул Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 65 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэх үндэслэлгүй байх тул иргэн Ц.Монгол, Ш.Пүрэвсүрэн нарын шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ. Гурав. Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Үйлдвэр худалдааны дэд сайд Я.Содбаатар 2008 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: ...Монгол Улсын Засгийн Газрын 2007 оны 3 дугаар сарын 20-ны
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5