81 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хууль хяналтын байгууллагад хэн дуртай нь гомдол гаргахад л Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд холбогдуулж болохоор байна. Энэ зүйл улс төрийн удирдах албан тушаалтны улс төрийн болон сонгуулийн үйл ажиллагаа, нэр хүндэд сөргөөр нөлөөлж, цаашид Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөгөө эдлэхэд харшилж байна” гэжээ. Монгол Улсын Эрүүгийн хууль нь Үндсэн хууль, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээнд үндэслэсэн бөгөөд ямар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, түүнийг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тогтоосон эрх зүйн акт юм. Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлд заасан хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, Арван зургадугаар зүйлд заасан амьд явах, халдашгүй чөлөөтэй байх эрх, хуульд зааснаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглосон, хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж нэр төрийг нь доромжилж болохгүй, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож үл болох зэрэг хүний эрх, эрх чөлөөг хамгаалсан зарчмууд манай Эрүүгийн хуульд тусгалаа олсон билээ. Тухайлбал Эрүүгийн хуульд заасан Хууль ёсны зарчим /3 дугаар зүйл/, Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим /5 дугаар зүйл/, Шударга ёсны зарчим /6 дугаар зүйл/, Энэрэнгүй ёсны зарчим /7 дугаар зүйл/ зэргийг дурдаж болно. Үүнээс үзэхэд Эрүүгийн хуулийн бүхий л хэм хэмжээ нь Үндсэн хуультай бүрнээ нийцсэн гэж үзэж болно. Эрүүгийн хуульд албан тушаалын гэмт хэргийн тусгай бүлэг бий /28 дугаар бүлэг/. Хуульд энэ төрлийн гэмт хэргийн талаар тодорхойлолт өгөөгүй ч гэсэн албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх, хуурамч баримт бичиг үйлдэх зэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг албан тушаалын гэмт хэрэг гэж үздэг. Албан тушаалын гэмт хэрэг “албан тушаалтан” гэсэн тусгай субъекттэй байдгаараа онцлог. Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн тайлбарт “Энэ бүлэгт дурдсан гүйцэтгэх албан тушаал эрхэлж байгаа этгээдийг хамааруулна” гэж хуульчлан тайлбарласан байна. Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д төрийн албан тушаалыг төрийн улс төрийн, захиргааны, тусгай, үйлчилгээний
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5