Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

43 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Газрын тосны үйл ажиллагаанд ашигладаг химийн бодисуудыг дотор нь химийн хортой ба хоргүй гэж ялгадаг. “ПетроЧайна Дачин Тамсаг (Монгол)” ХХК болон түүний туслан гүйцэтгэгч компаниудын өрөмдлөгийн үйл ажиллагаанд ашигладаг химийн бодисуудын зөвхөн 8 орчим хувь нь химийн хортой бодис, бусад нь үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглэгдэх химийн хоргүй бодис ба бэлдмэлүүд юм. 2006 онд тус компанийн импортолсон химийн бодисуудыг Гаалийн төв лабораторид шинжлүүлэхэд калийн усан исэл, натрийн сульфат, калийн перьсульфат гэсэн 3 төрлийн бодис нь үйлдвэрлэлийн зориулалттай, хүчтэй үйлчилгээтэй хорт бодисууд, бусад нь үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглэгдэх химийн бодис ба бэлдмэлүүд болох нь тодорхойлогдсон. Монгол Улсын Засгийн Газрын 2007 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 65 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн Хуулийг зөрчөөгүй тул иргэн Ц.Монгол Ш.Пүрэвсүрэн нарын тавьсан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ. Дөрөв. Гаалийн ерөнхий газраас 2007 оны 12 дугаар сарын 19-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн 08/5649 тоот албан бичигт: ...Дорнод аймаг дахь Баянхошуу, Сүхбаатар аймаг дахь Бичигтийн хилийн боомтуудаар 2007 оны 03 дугаар сараас өнөөдрийг хүртэл 1762,572 тн химийн бодис “Петрочайна Дачин Тамсаг” ХХК, “Дачин Тамсаг Монгол” ХХК-иудын нэрээр орж, гаалийн бүрдүүлэлт хийгдсэн байна. Замын-Үүд, Сэлэнгэ, Алтанбулаг боомтууд дээр өнөөдрийн байдлаар бүрэн тоноглогдсон лаборатори байдаггүй, Улаанбаатар хотод байрлалтай гаалийн төв лабораторт дээж сорьцыг нь авчран шинжлүүлж байгаа бөгөөд Дорнод аймаг дахь Баянхошуу, Сүхбаатар аймаг дахь Бичигтийн боомтууд дээр үүнтэй адилаар гаалийн хяналт тавигдаж байна. 2007 онд Дорнод аймаг дахь гаалийн газрын Баянхошуу дахь гаалийн салбар 5, Сүхбаатар аймгийн Бичигт дэх гаалийн хороо 13 хүний орон тоотой ажиллажээ…гэжээ. Тав. Улсын мөрдөн байцаах газраас 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн 10/1-7072 тоот албан бичигтээ: ...Химийн цианит, натри, мөнгөн ус зэрэг хорт бодисыг хууль бусаар ашигласнаар Дархан-Уул аймгийн Хонгор суманд ард иргэд, мал, газар, хордсон мэдээллийн дагуу Дархан-Уул аймгийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5