Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

179 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл өгүүлбэрт “Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно” гэж хууль тогтоомж болон Засгийн газрын шийдвэрээс гадуур байх эрх мэдлийг тусгайлан тодорхойлсон байна. Үндсэн хуулийн эдгээр заалтаас үзвэл нутгийн өөрөө удирдах байгууллагад хууль тогтоомж болон Засгийн газрын шийдвэрийг зөрчсөн шийдвэр гаргах эрх мэдэл олгогдоогүй байх бөгөөд энэ асуудлыг хянан шалгаж шийдэх эрх мэдэл нь Улсын Их Хуралд Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн зохих хэсгүүдээр олгогдсон байна. 3. Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсгийн эхний өгүүлбэр болох “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно” гэсэн зохицуулалтын “дээд шатны байгууллага нь” гэх ойлголтод Улсын Их Хурлыг хамруулан ойлгох бололцоогүй байна. Нөгөөтэйгүүр, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудалд” тухайн … нутаг дэвсгэрийн хэмжээнд хууль тогтоомж болон Засгийн газрын шийдвэр үйлчлэх эсэх асуудлыг мэдэн шийдэх эрх багтахгүй байна. 4. Нутгийн өөрөө удирдах байгууллага болон Улсын Их Хурал, Засгийн газрын хооронд гарсан маргааныг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд дурдсанчлан шүүх /захиргааны, иргэний, эрүүгийн шүүхийн журмаар/ харъяалан шийдэх боломжгүй байна. Харин Улсын Их Хурлын шийдвэр Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл Үндсэн хуулийн цэцэд хандах байдлаар шийдүүлэх нь нээлттэй байгаа тул Улсын Их Хурал нутгийн өөрөө удирдах байгууллагын хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй шийдвэрийг өөрчлөх буюу хүчингүй болгох нь тэдний Цэцэд өргөдөл гаргах эрхийг нээж өгсөн зохицуулалт болж байна” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсгийн “… , эсхүл дээд шатны…” гэсэн заалт, тус зүйлийн 25.5 дахь хэсгийн “Аймаг, нийслэлийн Хурлын шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг Улсын Их Хурал өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Нутгийн өөрөө

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5