167 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг Улсын Их Хурал өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй” гэж заасан нь нутгийн өөрөө удирдах байгууллагыг Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн шийдвэр гаргахаас хамгаалсан зохицуулалт болсон. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д заасан “…дээд шатны хурал хүчингүй болгоно” гэсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 3 дугаар бүлэгт нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээнд хамаарах асуудлыг шийдвэрлэж буй хэрэг бус харин нэгэнт гаргасан шийдвэрийг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэх хөшүүрэг юм. 3. Монгол Улсын Үндсэн хуулиар төрийн эрх мэдлийг засгийн гурван салаанд хувиарлаж, удирдлагын босоо ба хөндлөн тогтолцоог хослуулах практикт нэвтрүүлсэн юм. Тухайлбал засаг дарга нь дээрээс томилогдож тухайн нутаг дэвсгэрт хууль биелүүлэх ажлыг өөрөөр хэлбэл, гүйцэтгэх эрх мэдлийг Засгийн газрын өмнөөс хэрэгжүүлдэг боловч хурлаас нэр дэвшигдэж, Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг нэгэн зэрэг эрхлэн хариуцдагийн хувьд нутгийн өөрөө удирдах байгууллагын зарим шинжийг агуулсан байдаг. Үүний илрэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд; сум, дүүргийн Засаг даргыг харъяалах аймаг, нийслэлийн Засаг дарга; баг, хорооны Засаг даргыг харъяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно”, мөн зүйлийн 3 дугаар хэсэгт Ерөнхий сайд буюу дээд шатны нэгжийн Засаг дарга доод шатныхаа нэгжийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзвал энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар дахин нэр дэвшүүлж томилтол өмнөх Засаг дарга бүрэн эрхээ хэвээр хадгална” гэж тус тус зааснаар баталгааждаг. …Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийн “Энэ хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 26.3-т заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5