Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

65 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 2008.04.10 Дугаар 22 Төрийн ордон, Улаанбаатар хот Үндснэ х уулийн цэцийн 2008 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3-ыг үндэслэн Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 8.1.4 дэх заалт, мөн хуулийн 8.1.5-ын “энэ хуулийн 8.1.4-т зааснаас бусад” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гуравдугаар зүйлийн 1, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2008 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй. 2. Энэ тогтоолыг батлагдсан өдөр буюу 2008 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5