144 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Монгол Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хамгаалж “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна” гэж зөвхөн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдалтай холбоотой асуудлыг хэрхэн зохицуулахыг тусгайлан заасан. Гэтэл Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо нь …, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах талаар энэ хуульд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас Улсын Их Хуралд ирүүлсэн саналыг судалж, санал нэгдсэн дүгнэлт гарган зохих Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оруулна” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэнтэй нийцэхгүй байна. Энэ утгаараа Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс бусад тохиолдол энгийн журмаар буюу Монгол Улсад хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд тулгуурлан явагдана гэж ойлгодог. Тайлбар болон үндэслэлийг харгалзан үзэж Үндсэн хуулийн цэцээс дараахь дүгнэлтийг нэмж гаргуулахыг хүсч байна. Үүнд: Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 дахь хэсэгт “…санал нэгдсэн дүгнэлт гарган…” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэг, Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн заалттай тус тус нийцэхгүй, зөрчиж байгаа гэсэн дүгнэлтийг гаргаж өгнө үү” гэжээ. Дөрөв. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц энэхүү маргааныг 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцээд 10 дугаар дүгнэлтийг гаргасан болно. Уг дүгнэлтийн тогтоох хэсэгт: “1. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 дахь хэсгийн “…санал нэгдсэн дүгнэлт гарган …” гэсэн нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс,
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5