140 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд өөрөөр хэлбэл, дэд хороо асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэх нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцнэ. Гэтэл Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7-д заасан “…санал нэгдсэн дүгнэлт гарган…” гэсэн заалт нь асуудлыг олонхийн саналаар шийдэх боломжийг хааж тус дэд хорооны гишүүд санал нэгдэж дүгнэлт гаргахаар хуульчилсан Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан заалттай зөрчилдөж байна. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.12 дахь хэсэгт “Дэд хороо асуудлыг хуралдаанаар хэлэлцэж оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр гаргана” гэж заасан нь мөн хуулийн “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо нь …, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах талаар энэ хуульд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас Улсын Их Хуралд ирүүлсэн саналыг судалж, санал нэгдсэн дүгнэлт гарган зохих Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оруулна” гэсэн заалттай зөрчилдсөн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэнтэй нийцэхгүй байна. Энэ утгаараа хуулиар харьяалуулсан хэрэг маргааныг шийдвэрлэх журам, шийдвэр гаргах үйл явц нь Байнгын хороо, түүний бүрэлдэхүүнд байх дэд хороонд адилхан үйлчилнэ гэж ойлгодог. Дэд хороо нь тэр дундаа Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо нь дурдсан хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 болон 24.12-т заасан заалтын аль алийг нь хэрэглэх боломж бүрдсэн. Ингэснээрээ хуулийн заалтууд хоорондоо зөрчилдөж төрийн үйл ажиллагаа хуулийн дагуу явагдахад саад учран тэр дундаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т заасан “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчихөд хүргэж байна. Өөрөөр хэлбэл, төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал хууль дээдлэх зарчмыг баримтлан үйл ажиллагаагаа хэвийн явуулахад Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 болон 24.12-т заасан заалтуудын зөрчил саад учруулж байна. Дээрх тайлбар болон үндэслэлийг харгалзан үзэж Үндсэн хуулийн цэцээс дараахь дүгнэлтийг гаргуулахыг хүсч байна. Үүнд:
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5