165 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй” гэж заасан нь Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд; сум дүүргийн Засаг даргыг харъяалах аймаг нийслэлийн Засаг дарга; баг, хорооны Засаг даргыг харъяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно” гэсэн заалтыг агууллагаараа зөрчсөн гэж үзэж байна. Үндсэн хуульд зааснаар Засаг дарга нь тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхийн хамт засаг төрийн төлөөлөгч болдог. Өөрөөр хэлбэл Засаг дарга нь гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын тогтолцоонд хамаарах агууллагаараа заавал дээд шатны Засаг даргын шийдвэрээр томилогддог. Учир нь дээд шатны Засаг дарга, доод шатны Засаг даргатай харилцахдаа захирах, захирагдах ёсны зарчмаар ажилладаг бөгөөд хамтран ажиллах, харилцан итгэлцлийн улс төрийн зарчмыг авч үзэхгүйгээр өөр үнэлэмж, өөр бодлоготой албан тушаалтнууд төрийн үйл хэргийг захирах, захирагдах ёсонд нийцүүлэн хэрэгжүүлэх боломжгүй. Иймээс л Үндсэн хуульд дээд шатны Засаг дарга доод шатны Засаг даргыг томилно хэмээн заасан. Гэтэл Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийн агууллагаас харахад хэрэв Ерөнхий сайд болон дээд шатны Засаг дарга доод шатны Засаг даргыг томилохоос татгалзсан тохиолдолд Хурал 15 хоногийн дотор Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд Ерөнхий сайд болон дээд шатны Засаг дарга дараагийн нэр дэвшүүлсэн хүнийг шууд томилох үүрэгтэй байхаар тэр бүү хэл Хурал өмнө нь санал болгосон хүнээ дахин томилуулахаар санал гаргах эрхтэй бөгөөд тэрхүү санал болгосон Засаг даргыг Ерөнхий сайд болон дээд шатны Засаг дарга томилох үүрэгтэй байхаар заасан нь Үндсэн хуульд заагдсан Засаг даргыг томилох Ерөнхий сайд болон дээд шатны Засаг даргад Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийг дордуулсан гэж үзэж байна” гэжээ. Хоёр. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5