Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

32 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг зөрчөөгүй болно” гэжээ. Гурав. Хууль зүй, Дотоод хэргийн дэд сайд М.Төрбаяр Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд гэрчээр оролцож гаргасан тодорхойлолтдоо: “...2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 8/7019 тоот албан бичгээр Ц.Дамиран гишүүний бланкаар нэр бүхий 4 гишүүн Онцгой албан татварын тухай хуульд өөчлөлт оруулах асуудлаар хуулийн төсөл боловсруулж, Засгийн газрын санал, дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн. Хуулийн дагуу эхлээд энэ тоотоороо Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хандсан байгаа. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар манай яаманд хандсан... Хуулийн төсөлд яамдаас санал аваад манайх санал, дүгнэлт боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлдэг журамтай. Тэр дагуу яамдад албан тоот явуулсан нь энд дурьдагдсан 1/3137 тоот ч түүний нэг байгаа юм. Ц.Ганхуяг гишүүний хариу ирүүлсэн тоот нь болохоор энэ 4 гишүүний санаачилсан хуулийн төсөлд санал ирүүлсэн 1/2714 тоот байгаа. Тэгэхээр энэ нь Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар нэр бүхий 4 гишүүний санаачилсан хуулийн төсөлд манай яамнаас явуулсан албан тоотын дагуу Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас ирүүлсэн хариу юм. Ганцхан Хүнс, хөдөө аж ахуйн яам биш энд бүх яамдуудаас санал ирүүлсэн байгаа. 2008 оны төсвийн тодотгол хэлэлцүүлэхтэй холбогдуулаад нэр бүхий 7 хуулийг Л.Пүрэвдорж гишүүний албан бланкан дээр Засгийн газраас санал авахаар ирүүлсэн. Түүн дотор дахиад Онцгой албан татварын хууль явж байсан. Энэ хуулийн бичлэг нь өөр, санаачлагчид нь бас өөр. Хоёр өөр хуулийн төсөл байгаа юм. Өөрөөр хэлбэл цаг хугацааны хувьд хойно урдаа гараад явж байсан гэсэн үг. Агуулга нь бол адилхан. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж санал дүгнэлт гарсан төсөл нь Л.Пүрэвдорж гишүүний тайлбарлаад байгаа нэр бүхий 7 хууль дотор явж байгаа төсөл юм. Манайх яамдаас санал аваад санал, дүгнэлт гаргаж байх шатанд энэ төсөл нь түрүүлээд батлагдчихсан болохоор дахиж эхнийхээр Засгийн газрын хуралдаан хийж хэлэлцүүлэх шаардлагагүй юм. Санал, дүгнэлт бэлтгэж байх явцад түрүүлээд батлагдчихлаа гээд энэ асуудлыг картаар хаасан. Өргөдөл гаргагч хоёр дахь хуулийн төсөл буюу багцаараа явж байгаа хуулийн төсөлд нөхөж санал аваад байна гэж ойлгоод байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5