58 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл өдөр баталсан “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 8.1.4-т “Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх, огцруулах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв зэрэг асуудлыг хэлэлцэхэд гишүүн нам, эвсэлийн бүлэг дээр тогтсон бодлого, зарчмыг удирдлага болгох” мөн 8.1.5-т “энэ хуулийн 8.1.4-т зааснаас бусад хууль, Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл, тодорхой асуудал хэлэлцэхэд гишүүн өөрийн байр сууринаас хандаж үг хэлэх, санал хураалтанд оролцох” гэсэн зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн дараахь зүйлийг зөрчсөн байна. Үүнд: 1. Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” 2. Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг “Монгол Улсад Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” 3. Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхолыг эрхэмлэн баримтлана” 4. Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт “төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах” гэсэн хэм хэмжээг тус тус зөрчсөн байна. Иймд Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн “Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 8.1.4, 8.1.5 дахь заалтуудыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. Хоёр. Монгол Улсын Их хурлын даргын 2008 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 27 тоот захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бат-Үүл, Д. Дондог нар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “... Улсын Их Хурлаас 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдөр баталсан Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4, 8.1.5 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн тухай Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны иргэн Б.Лхагважав, Б.Баярсайхан нарын
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5