Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

67 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ 2008.05.07 Дугаар 02 Улаанбаатар хот Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 8.1.4, 8.1.5 дахь заалтууд Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 12.50 цаг Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүдэд П.Очирбат, Н.Жанцан, Ж.Амарсанаа, Д.Наранчимэг, Ц.Сарантуяа, Д.Мөнхгэрэл, Б.Пүрэвням /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд өргөдөл гаргагч Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны оршин суугч, иргэн Б.Лхагважав, мөн хорооны оршин суугч, иргэн Б.Баярсайхан нар ирсэн ба Улсын Их Хурлын даргын 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 50 тоот захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-үүл, Су.Батболд нар цэцийн хуралдаанд оролцоогүй болно. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бат-Үүл Үндсэн хуулийн цэцэд хандаж 2008 оны 5 дугаар сарын 2-нд гаргасан хүсэлтдээ Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг хойшлуулах тухай, 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдөр гаргасан хүсэлтдээ Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд биечлэн оролцох талаараа тус тус хүсэлт гаргасныг цэцийн их суудлын хуралдааны бүрэлдэхүүн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5