Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

45 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1. “Монгол Улсын Засгийн газрын “Тогтоолд нэмэлт оруулах тухай” 2007 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 65 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2/ дахь хэсгийн “Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй”, Гучин наймдугаар зүйлийн 1-ийн “Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн”, Гучин наймдугаар зүйлийн 2-ын 4/-ийн “хүрээлэн байгаа орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ авах”, Гучин наймдугаар зүйлийн 2-ын 7/-ийн “хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн хэв журмыг бэхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх” гэсэн заалтыг тус тус зөрчөөгүй байна. 2. Энэхүү дүгнэлтийг 2008 оны Улсын Их Хурлын хаврын чуулган эхэлснээс хойш 15 хоногийн дотор хэлэлцэн хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай. ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ ГИШҮҮД Н.ЖАНЦАН П.ОЧИРБАТ Ж.АМАРСАНАА Д.НАРАНЧИМЭГ

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5