17 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Хоёр. Иргэн Н.Хайдав 2007 оны 12 дугаар сарын 24, 2008 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр тус тус Үндсэн хуулийн цэцэд хандаж өргөдлийн шаардлагаа дараахь байдлаар нэмэгдүүлсэн байна. Үүнд: “1. ...Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.5-ын “Үндсэн хуулийн цэц гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан” гэсэн заалтын “...Улсын Их Хурал хүлээн авсан” гэсэн нь Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.4 заалттай агуулга зарчмын хувьд адил байгаа тул миний нэхэмжлэлдээ дурдсан Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг мөн адил зөрчсөн гэж үзэж байгаа тул Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.5 заалтын “...Улсын Их Хурал хүлээн авсан” гэсэн хэсгийг хүчингүй болгож өгөхийг уламжилж байна. 2. ...Үндсэн хуулийн цэцээс огцруулах үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт гаргах асуудал нь зөвхөн Улсын Их Хурлын дарга, гишүүдээр хязгаарлагддаггүй болно. Энэ асуудлаар урьд нь Үндсэн хуулийн цэц тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Улсын Их Хурлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2, 3 заалтууд, 45 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгийн заалтууд Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн болохыг тогтоон дүгнэлт гаргасан байна. Гэтэл Улсын Их Хурлаас батлан гаргасан Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуульд Үндсэн хуулийн цэцээс зарим албан тушаалтнуудыг Үндсэн хууль зөрчсөн болон огцруулах, эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг хэрэгжүүлэхтэй холбогдсон зарим заалтууд Үндсэн хууль зөрчсөн байх тул өргөдлийнхөө нэхэмжлэлтэй хамтад нь хянан хэлэлцүүлж нэг мөр эцэслэн шийдвэрлүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байна. а/ Дээрх хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.9-д “Цэц тухайн албан тушаалтныг огцруулах, эгүүлэн татах үндэслэл байна гэсэн дүгнэлт гаргасан бол түүнийг огцруулах, эгүүлэн татах эсэх асуудлыг энэ хуульд заасны дагуу хэлэлцэж шийдвэрлэх бөгөөд харин Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг хуралдаанд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхи дэмжсэн бол энэ тухай хууль батална” гэсэн заалтын “...тухайн албан тушаалтныг ...түүнийг огцруулах, эгүүлэн татах асуудлыг энэ хуульд заасны дагуу хэлэлцэж шийдвэрлэх...” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 3 дахь заалт, 67 дугаар зүйлийг;
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5