122 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Тодруулбал, зарим гадаадын орнуудад байдаг шиг шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Монгол Улсын хувьд хувийн эрх зүйн хуулийн этгээд байх боломжгүй юм. Иймд халдлагыг зөвтгөх үндэслэл байхгүй гэж үзэж байна. - Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3-т “өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэж заасан нь энэхүү халдлага Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэдийн өмчлөх эрхийг шууд бусаар хязгаарлаж байна гэдгийг зөвтгөх үндэслэл болохгүй учир үндсэн эрхийн хязгаарлалт манай өргөдлийн шаардлагад хамааралгүй гэж үзэж байна. Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасна үндэслэлээр хязгаарлаж болох боловч тухайн “хуульд заасан үндэслэл” Үндсэн хуулийг зөрчөөгүй байх бөгөөд 5 дугаар зүйлийн 2-т зааснаар төр өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална. Төр, түүний байгууллага Үндсэн хуулиар иргэнийхээ өмнө хариуцсан үүргээс татгалзах эрхгүй. Иймд дээрх үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-т “…урамшууллыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэсэгчлэн биелсэн болон дуусгавар болсны дараа гэрээний үндсэн дээр төлбөр авагчаас төлбөрт гаргуулсан мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс гаргуулна” гэж заасан нь Үндсэн хуулийн дээрх холбогдох заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргахыг хүсье” гэжээ. Хоёр. Улсын Их Хурлын даргын 2008 оны 10дугаар сарын 17-ны өдрийн 111дүгээр заримжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Э.Мөнх-Очир Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “…1. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т зааснаар “Монгол Улсын иргэн бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй”, Арван есдүгээр зүйлийн 1-д заасны дагуу “төр нь хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцахаар хуульчилж өгсөн. Иргэнд учирсан эд хөрөнгийн болон эдийн бус хохирлыг бүрэн нөхөн төлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх нь гэмт этгээдийг илрүүлж шийтгэхээс дутуугүй чухал асуудал юм. Хохирлыг нөхөн төлүүлэх эрх нь хохирогч бүр зөрчигдсөн эрхээ сэргээлгэх тэгш, үр дүнтэй боломж эдлэх, хохирлоо хурдан шуурхай, бүрэн, дүүрэн, зохистой барагдуулах бололцоогоор хангагдах болон зөрчигдсөн эрхээ сэргээлгэх арга зам, ажиллагааны
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5