146 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Хурал дахь Ардчилсан намын бүлгээс Улсын Их Хурлын тухай хуулийн Бүлгийн эрх үүрэг гэсэн 27 дугаар зүйлийн 27.1.4-т “нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны үед завсарлага авах” гэж заасны дагуу албан ёсоор завсарлага авсан болно. Төрийн байгуулалтын байнгын хорооны 2009 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдааны хэлэлцэх асуудалд дахин төлөвлөгдсөн боловч тухайн асуудлын талаар намын Бүлгээс авсан завсарлага үргэлжилж байгаа тул хойшлуулсан. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан мөн үндэслэлээр хойшлогдож өдий хүрсэн болно. Улсын Их Хурлын тухай хуулийн 29.9-д “...нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг зохих байнгын хороо урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гаргана” гэж заасны дагуу Байнгын хорооны санал, дүгнэлт гарсны дараа асуудлыг нэгдсэн хуралдаанаар хэлэлцдэг. Энэ бүхнээс үзвэл Улсын Их Хурал уг асуудлыг “санаатайгаар” хойшлуулсан гэх үндэслэл байхгүй болно. Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн талаар гаргасан Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд хүлээн зөвшөөрөөгүй тогтоол гаргасан бол Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлд зааснаар Улсын Их Хурлын гаргасан тогтоолын үндэслэлийг Цэц бүрэн бүрэлдэхүүнтэй хуралдаанаар маргааныг эхнээс нь дахин хэлэлцэж, Улсын Их Хурал дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй үндэслэл зөв болох нь нотлогдвол өмнөх дүгнэлтээ хүчингүй болгох, хэрэв үндэслэл нь батлагдахгүй бол Улсын Их Хурлын тогтоолыг хүчингүй болгож тогтоол гаргана. Цэцийн энэхүү эцсийн шийдвэрээр Үндсэн хууль зөрчсөн гэж тогтоогдсон хууль Цэцийн тогтоол гармагц хүчингүй болдог. Улсын Их Хурал нэгдсэн хуралдаанаараа Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж шийдвэр гаргаагүй байхад Цэц их суудлын хуралдаанаараа маргааныг дахин хэлэлцэх үндэслэлгүй болно. Өмнө нь Цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тайлбараа хүргүүлсэн болно” гэжээ. Зургаа. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дугаар хэсэгт “Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор ... шийдвэрлэнэ, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.2-т “Цэцийн дүгнэлтийг
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5