Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

141 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 дахь хэсэгт “…санал нэгдсэн дүгнэлт гарган…” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэг, мөн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгтэй тус тус нийцэхгүй, зөрчиж байгаа гэсэн дүгнэлтийг гаргаж өгнө үү” гэжээ. Хоёр. Монгол Улсын Их Хурлын даргын 2008 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 153 дугаар захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатарын Үндсэн хуулийн цэцэд 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн тайлбартаа: “...Нэг. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “…шударга ёс, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болох тухай: 1. Улсын Их Хурлын гишүүн бол нийт ард түмний төлөөлөл болон сонгогддог субъект. Өөрөөр хэлбэл, ард түмнээс бүрэн эрх авсан элч байдаг. Ийм ч учраас Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална” хэмээн заасан. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т Төрийн байгуулалтын байнгын хороонд Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо байгуулахаар, 24.3.4т түүнийг хэрэгжүүлэх чиг үүргийг, 24.7-д үйл ажиллагаа, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээс өмнө урьдчилан хэлэлцэж эцсийн шийдвэр бус, урьдчилсан санал, дүгнэлт гаргах журмыг тусгайлан хуульчлан заасан нь Үндсэн хуулиа дээдлэн, дээрх заалтыг хэрэгжүүлэх, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаалсан явдал болно. 2. Хууль тогтоох үйл ажиллагаанд зарим тухайлсан онцлог харилцааг тусгайлсан хэм хэмжээ тогтоон зохицуулах явдал байдаг. Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 дахь хэсгийн Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо санал нэгдсэн дүгнэлт гаргах тухай заалт нь Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын тухай асуудлыг шийдвэрлэхэд тусгай журам тогтоосон хэм хэмжээ болно. 3. Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шударга ёсны зарчим нь аливаа асуудал түүний дотор хуулиар зохицуулж буй нийгмийн харилцаа нь өөр өөрийн мөн чанар, онцлогоос шалтгаалан

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5