75 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2008.04.16 Дугаар 05 Улаанбаатар хот Монгол Улсын Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл, түүний тайлбар нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн эсэх тухай маргааныг шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 15.00 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж /даргалж/, гишүүдэд Н.Жанцан, Ж.Амарсанаа, Д.Наранчимэг, Б.Пүрэвням /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Ц.Шаравдорж оролцов. Өргөдөл гаргагч Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугч, иргэн Л.Гүндалай цэцийн хуралдаанд биечлэн оролцоогүй бөгөөд хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлснийг Цэцийн бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэн өргөдөл гаргагчийн хүсэлтийг хангах хүндэтгэн үзэх шалтгаангүй гэсэн Цэцийн 07 дугаар магадлал гаргав. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл, түүний тайлбар нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5