128 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл заалтад “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо нь Улсын Их Хуралд хамгийн олон удаа сонгогдсон дөрвөн гишүүнээс бүрдэх бөгөөд тэрбээр Улсын Их Хурлыг хугацаанаас нь өмнө тараах, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах талаар энэ хуульд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас Улсын Их Хуралд ирүүлсэн саналыг судалж санал нэгдсэн дүгнэлт гарган зохих Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оруулна” гэж заасны “…санал нэгдсэн дүгнэлт гарган…” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн дараахь зүйл заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 1. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалтад “…шударга ёс, …хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасныг; 2. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь заалтад “Улсын Их Хурлын чуулган болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэсэн зүйлийн “…олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.” гэж заасныг 3. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь заалтад “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ…” гэж заасантай тус тус нийцэхгүй, зөрчиж байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7-д зааснаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дөрвөн гишүүн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар энэ хуульд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас Улсын Их Хуралд ирүүлсэн саналыг судалж санал нэгдсэн дүгнэлт гаргаж чадахгүй бол тус асуудал Байнгын хорооны болон чуулганаар хэлэлцэх боломжгүй байхаар хуульчилжээ. Өөрөөр хэлбэл дэд хорооны гишүүдээс Улсын Их Хурлын гишүүнийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар татгалзсан, түдгэлзсэн, зөвшөөрсөн зэрэг тохиолдолд санал нэгдэж дүгнэлт гаргах боломжгүй болж байна. Ийнхүү санал нэгдсэн дүгнэлтэд хүрч чадахгүй бол Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ” гэсэн заалт хэрэгжих боломжгүй болж, улмаар Улсын
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5