Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

47 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2008.02.27 Дугаар 03 Улаанбаатар хот Улсын Их Хурлын 2007 оны 102 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 12.30 цаг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүдэд П.Очирбат /илтгэгч/, Ж.Амарсанаа, Д.Мөнхгэрэл, Б.Пүрэвням нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд мэдээлэл гаргагч Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хорооны оршин суугч, иргэн Ч.Өнөрбаяр оролцож, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, Р.Гончигдорж нар шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй болно. Хуралдаанаар “Улсын Ерөнхий прокурорын саналыг хэлэлцсэн тухай” Улсын Их Хурлын 2007 оны 102 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ. Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хорооны оршин суугч, иргэн Ч.Өнөрбаяр Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ: “Улсын Их Хурлаас Улсын ерөнхий прокурорын саналыг үндэслэн тогтоохдоо “Улсын Их Хурлын тухай хуулийн 34 дүгээр

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5