Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

168 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчих бус харин Үндсэн хуулийн Жардугаар зүйлийг амьдралд хэрэгжүүлэх, түүнийг хугацаа зааж баталгаажуулсан зохицуулалт юм. Түүнчлэн, Орон нутагт төрийн удирдлагыг хэрэгжүүлэх эрх бүхий албан тушаалтныг томилохдоо ард түмний төлөөлөл болсон нутгийн өөрөө удирдах байгууллагын саналыг үндэслэж шийдвэрлэх нь төрийн болон нутгийн өөрөө удирдах ёсны харилцан хяналт, хамаарал бүхий тогтолцоог төлөвшүүлэхэд түлхэц болж байгаа билээ” гэсэн байна. ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсэгт “Хурлын бүрэн эрхийн хугацааны 50-иас илүү хувь өнгөрсөн тохиолдолд тухайн Хурлыг энэ хуулийн 15.1.1, 15.1.2-д заасан үндэслэлээр тараахыг хориглоно” гэсэн заалт нь иргэдээс төлөөллийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхээ хэрэгжүүлэх боломжийг хэт урт хугацаагаар хязгаарлаж, улмаар өөрөө удирдах ардчилсан ёсны зарчим, аливаа хууль бус үйл ажиллагааны төлөө хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчмыг алдагдуулж Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. 2. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсгийн “Хурлаас гарсан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн, эсвэл дээд шатны Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно”; мөн зүйлийн 25.5 дахь хэсэгт “Аймаг, нийслэлийн Хурлын шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг Улсын Их Хурал өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй” гэсэн заалтууд холбогдох засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Хурал, Улсын Их Хурал нь өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхэд хөндлөнгөөс оролцох боломжийг бүрдүүлсэн байна. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлын шийдвэр хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, харъяалах дээд шатны байгууллагын шийдвэрт нийцсэн эсэх тухай асуудлаар гарсан маргаан нь шүүх харъяалан шийдвэрлэх асуудал байх тул Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг зөрчсөн гэх үндэстэй байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5