Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

96 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны иргэн Д.Батсүх Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: “…Үндсэн хуулийн Тавин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхтэй.”, 2 дахь хэсэгт “Шүүгдэгчид энэ эрхээ эдлэхэд хүсэлтээр нь буюу хуульд зааснаар хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлнэ.” хэмээн заасан байна. Хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах эрхийг мөн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах ... эрхтэй...” хэмээн иргэний Үндсэн эрхтэй холбогдуулан баталгаажуулжээ. Үндсэн хуулийн дээрх заалтыг улам бүр баталгаажуулж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “өмгөөлөгч нь ...хууль зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй,” мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.7, 36 дугаар зүйлийн 36.3.3-д өмгөөлөгч авах эрхтэйг тус тус заажээ. Гэтэл 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Мэргэжлийн өмгөөлөгч оролцох боломжгүй бол байцаан шийтгэх ажиллагаанд оролцоход харшлах шалтгаангүй этгээдийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрөө өмгөөлөгчөөр сонгоно” хэмээн заасан нь Үндсэн хуулийн дээрх үзэл санааг зөрчсөн төдийгүй Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч мэргэжлийн хууль зүйн туслалцаа авах боломжийг хааж, мэргэжлийн хууль зүйн туслалцааны үнэ цэнэ, агуулга, ач холбогдлыг алдагдуулж байна. Өөрөөр хэлбэл харшлах шалтгаангүй хэн боловч Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцож болохоор ойлгогдож байгаа юм. Түүнчлэн мэргэжил /эрх зүйч, хуульч/-ийн бус хүмүүс Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцож, хууль зүйн мэргэжлийн үнэлэлт, дүгнэлт гаргаж чадахгүй, үр нөлөөтэй хууль зүйн туслалцаа үзүүлж чадаагүйнхээ төлөө мэргэжлийн болон ёс зүйн ямар ч хариуцлага хүлээхгүй байгаа нь иргэний эрх зүйн байдлыг дордуулан хохирооход хүргэж байна. Үндсэн хуулийн дээрх зөрчлийг арилгах нь хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хамгаалах, шүүх эрх мэдлийн нэр хүндийг өргөж, хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм. … Дээр дурдсан тайлбар, үндэслэлүүдээр Эрүүгийн байцаан

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5